Москвад өнөөдөр Агуу их эх орны дайны Ялалтын баярын 74 жилийн ойн парад болно. Улаанбаатарын цагаар 15.00 цагт эхлэх энэ удаагийн парадын бэлтгэлийн талаар РИА Новости агентлагийн 05.08-нд бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.
Улсын төв талбайд 13 мянган хүн, 130 гаруй нэгж техник гарчээ.
Үзлэгт Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу оролцсон байна. Тэрбээр Aurus загварын кабриолетээр явж өнгөрчээ.
Явган цэргийн бүрэлдэхүүнд анх удаа Жуковын нэрэмжит Агаар-сансрын хамгаалалтын цэргийн академийн эмэгтэй бие бүрэлдэхүүн оржээ.
Явган цуваа парадын 35 бие бүрэлдэхүүнээс бүрджээ.
Механикжуулсан цувааг домогт Т-34 танк тэргүүлсэн байна.
Араас нь “Тигр-М” автомашины цуваа явжээ.
Улаан талбайд Т-14 “Армата” танк болон “Терминатор” танк дэмжигч тулааны машин явсан байна.
Ялалтын парадын ерөнхий давталтын цэрэг дайчид
Үүний дараа шигтгэмэл зам дээгүүр “Мста-С” өөрөө явагч артиллерийн төхөөрөмж явж өнгөрчээ.
Дараа нь агаарын хамгаалалтын системийн ээлж ирсэн байна. Тэдгээрийн дунд С-400 “Триумф” зенитийн пуужингийн цогцолборын тээвэрлэлт-ажиллагааны төхөөрөмж явжээ.
Ерөнхий давталт агаарын техник явж өнгөрснөөр дуусчээ.
Ялалтын 74 жилийн ойгоор Москва дээгүүр бэлгэдлийн 74 агаарын хөлөг ниснэ.
Агаарын парадыг дэлхийн хамгийн том цуврал нисдэг тэрэг Ми-26 нээж, агаарын гурван бүлэг хаажээ.
Бүх нисэгийг 150-450 метрийн өндөрт агаарын тээврийн онгоцноосоо шалтгаалан 200-550 км/цагийн хурдтайгаар гүйцэтгэсэн байна.
Ялалтын ерөнхий давталтын Су-25 БМ дайрагч онгоц.
Улаан талбай дээрх бэлтгэлийн өмнө үзэгчид.
Эх сурвалж: РИА Новости