Эсэн мэнд амаржиж, эрүүл саруул хүүхэд төрүүлнэ гэдэг эх хүн аль улсад төрж байгаагаас ихээхэн шалтгаалдаг гэнэ. Ингээд ээж болоход хамгийн таатай 10 улсын жагсаалтыг хүргэе.
- Бельги.
Бельги нь 8700 төрөлт тутамд эхийн эндэгдэл 1 гэдгээрээ харьцангуй аюулгүй улсын тоондо орно. Жирэмсний 15 долоо хоногийн амралтыг цалингийн 64,1 хувьтайгаар олгодог.
- Австрали.
Австралид дундаж төрөлт 5 312 орчим долларын өртөгтэй. Эхийн эндэгдэл 9000-д 1. Жирэмсний амралт 18 долоо хоног бөгөөд цалингийн 42 хувийг олгодог.
- Герман.
Төрөх өртөг харьцангуй хямд буюу 2500 доллар орчим. Эхийн эндэгдэл 11 000-д 1. Герман ээжүүд цалингаа бүтэн авч, 14 долоо хоногийн турш жирэмсний амралт эдэлдэг.
- Испани.
Төрөх дундаж өртөг 1950 доллар. Эхийн эндэгдэл 15 100-д 1. Төрсний дараа ээж нар 16 долоо хоногийн амралт бүтэн цалинтай авдаг.
- Нидерланд.
Эхийн эндэгдэл 10 700-д 1. Нидерланд улс бүтэн цалинтай 16 долоо хоногийн декрет олгодог.
- Швед.
Эхийн эндэгдэл 13 600-д 1. Швед улс аав ээжүүдэд хоёуланд нь хүүхдээ асрах 480 хоногийн амралт олгодог. 390 хоногийн турш ээж, аавууд бүтэн цалингийнхаа 80 хувийг авдаг байна.
- Дани.
Эхийн эндэгдэл 12 000-д 1. Дани улс түүнчлэн жирэмсэн, төрсний 18 долоо хоногийн амралтыг бүтэн цалингийн 53,6%-тай олгодог.
- Исланд.
Эхийн эндэгдэл 11 500-д 1. Цалингийн 59 хувьтайгаар 13 долоо хоногийн амралт олгодог.
- Финлянд.
Эхийн эндэгдэл 15 100-д 1. Ээжүүд түүнчлэн жирэмсний 17,5 долоо хоногийн амралтыг нийт цалингийнхаа 74,4%-тай хамт авдаг байна.
- Норвеги.
Эхийн эндэгдэл 14 900-д 1. Ээжүүд жирэмсэн, төрсний 35 долоо хоногийн амралтыг цалингийн 80% -тай хамт авдаг.
Эх сурвалж: lifter.com.ua