Ээж минь “Жаргал байвал дэлгэж бай, зовлон байвал нууж бай” гэж сургадаг байсан сан. Тэр ёсоор би болж л үзвэл зовлонгоо бусдаас нууж явахыг хичээдэг хүн. Даанч тэвчээр минь барагдаад та нартаа хандаж байна гэсээр бидний яриа эхэлсэн. Том том хөшиглөсөн борцтой, шар будаатай, 360 удаа самарч, сэтгэлээ шингээж чанасан, нутгийн цайг оочилсоор бидний яриа өрнөсөн. Солонгос кинон дээр гардаг шиг эд хөрөнгөний төлөөх цусгүй дайн манай Монгол гэр бүлд, тэр тусмаа ийм ойрхон, дэргэдийн бурханд маань тохиолдоно гэж төсөөлөө ч үгүй явсан би вээр цочролд оров.
Ерээд оны сүүлээр Чимээ эгчийг дуучин Д.Түвшинжаргал гэгчтэй гэр бүл болж байгаа талаар тухайн үеийн хэвлэлүүд шуугиж, яриа авах гэсэн сэтгүүлчид түүнийг ээрүүлдэж, гэрийнх нь эргэн тойронд отолт хүртэл хийж байх цаг дор нутгийн дүү гээд зөвхөн надад яриа өгч байсан удаатай. Энэ удаа ч бас Чимээ эгч маань “Зууны мэдээ” сонины тоймч Ч.Үл-Олдох бид хоёрт хандаж, тусламж хүслээ. Гэр бүлийн асуудлыг нийтэд дэлгэх нь зохисгүй гэж үздэг миний хувьд энэ удаа түүнтэй удтал ярилцсаны эцэст лайв ярилцлага хийж, олон түмний сонорт хүргэх нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн юм. Би ч яахав, хөшигний ард ажилласан юм өө, ккк.
Арван жил нэг гэрт амьдарч, нэг тогооноос хооллож, эхнэр-нөхөр, эр-эм гэлцэж явчихаад, эцэст нь хоёр тийш болохдоо монгол эр хүнээс гарамгүй, ийм хөгийн зан гаргах ч гэж дээ. Анхнаасаа л хайртай, дуртайдаа биш хэсэг зуур тэжээлгэж, хэрэгтэй бүхнээ салгаж авах гэсэн охорхон бодлоор хүний сайхан охиныг өөрийн болгосон арчаагүй эр аж. Зөрж өнгөрсөн бүхэн эргэж хармаар, харсан бүхэн дуу алдмаар залуу сайхан насыг нь эдэлж, хулгайлчихаад, насны эцэст хамаг байдгийг нь булаацалдаж, гудамжинд гаргах нь холгүй, новшийн авирлах тэр өвгөн юутай өчүүхэн, юутай өрөвдөлтэй юм бэ дээ.
“Дэндүү их хайр хүнийг алдаг юм байна” хэмээн санаа алдах Чимээ эгчийн үг зүрх зүсэв. Тэр нэгэн эрд хайраа дэвсэж, бүхнээ зориулж явсан залуу насыг нь гадарлана аа.
Сүхбаатарынхан дунд алдартай баян Орлойнхны удам Ардын жүжигчин маань таван хошуу малаас эхлээд хөөрөг, мөнгөн аяга, хэт хутга гэхчлэн удам дамжсан үнэт эдлэлүүд өвлөж авсан, Улаанбаатарт шилжиж ирэхэд нь улсаас олгосон байртай, хэний ч дор орохооргүй амьдралтай нэгэн байв. Дээр нь жалгын биш монголын, тэр бүү хэл дэлхийн дуучин гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн нутгийн зон олон түүнд улсын нийслэлийг зориход нь ч, хожмоо Монгол Улсын гавъяат болон Ардын жүжигчин хэмээх эрхэм дээд цол хүртэхэд нь ч суурь сууриар нь мал бэлэглэж байсныг нь гэрчлэх хүн дэндүү олон. Ганц жишээ хэлэхэд, 2005 онд Ардын жүжигчний алдар сууг хүртэхэд зөвхөн сумынхныхаа бэлэглэсэн малыг зараад л 29 сая төгрөгөөр Land ruiser-80 машин авааль нөхөртөө авч өгч байсан удаатай. Салаад явахдаа тэр ичих ч үгүй унаад л явсан байна лээ. Ах дүү, төрөл төрөгсдийг нь ч бас ажилтай, бизнестэй болгож, үр хүүхдүүдийг нь сургуульд сургаж, тѳлбѳрийг нь тѳлж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн атал өнөөдөр хэн нь ч хүний мөсгүй авирлах ахыгаа, аавыгаа хориглосонгүй.
“Таваас дээш жил амьдарсан л бол дундын хөрөнгөө тэнцүү хуваана” гэсэн хуулийн заалтыг овжноор ашиглаж, амьдарч буй байрыг нь зах зээлийн үнээс өндрөөр үнэлүүлж, талыг нь авна хэмээн 200 сая төгрөг нэхэмжилж, дансанд нь орсон тэтгэврийг нь хүртэл хуу хамж байгаа Д.Түвшинжаргал гэгч олиггүй эрийг хийсэн үйлдэлдээ уучлалт гуйтал нь, авсан бүхнээ буцааж ѳгтѳл нь шахалт үзүүлэхийг олон нийтдээ уриалж байна. Учир нь Дээд шүүхийн шийдвэр нэгэнт гарсан тул хэргийг буцааж задлах нь бараг л боломжгүй болоод байгаа юм. Гэхдээ гарц олдож л таараа.
Э.Ирэхбаяр
Эх сурвалж: https://www.facebook.com/photo.php?fbid=1299020136913323&set=a.110429579105724&type=3&theater
46 comments
Түвшинжаргал гавъяат чинь яасан тэнэг хүн бэ.
Uhej baisan zunug uvgun ,mongol eriin judaggui shunaltai berd uvgun haltar tsaasand hahaj uheesee . Mongolchuud bid iim buzar hiniig hun bish BIRD gedeg vm . UHEJ DALD OROOCH ZUNUG UVGUN
хуулиа өөрчилмөөр юм байна даа. гэрлэхээс өмнө хэний хөрөнгө байсан тэр эзэнд нь үлдээх хэрэгтэй ш дээ. эсвэл гэрлэхдээ өмч хөрөнгийн эзэмшлийн талаар гэрээ байгуулмаар юм байна. Үр хүүхдээ хаяж өөр авгай дагасан юманд хэн үг хэлэх билээ. хуучин эхнэр хүүхдэдээ хог шиг үзэгдэнэ ш дээ. эмийн өвөр дамжсан ийм балай юмнуудаар энэ авгай хүүхнүүд яадаг байна даа.
ТҮВШИНЖАРГАЛ ГУАЙ ТА ХУУЛЬ ШҮҮХИЙГ ХУДАЛДААД АВСАН УЧРААС АВСАН МӨНГӨНӨӨСӨӨ ХУВААЛЦАХ НЬ ДАМЖИГГҮЙ ГЭХДЭЭ ТА ЭНЭ БҮСГҮЙГ ЗҮГЭЭР Л ӨМЧ ХӨРӨНГӨ ОРОХ ОРОНТОЙ НЬ ОРХИ.ТА БОЛОН ТАНЫ ҮР ХҮҮХЭД ХОЖИМ НЬ ҮЙЛИЙН ҮРЭЭ ӨЧНӨӨН БОЛГОЖ ЭДЭЛНЭ ШҮҮ ДЭЭ ТЙИМЭЭС ТА УХААНТАЙ ЭР ХҮН ШИГ БАЙМААР САНАГДЛАА. ҮР ХҮҮХДИЙНХЭЭ Ч НЭР ТӨРИЙГ БОДОО
Хуульд гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө,мөнгөн хуримтлал,өв бэлэглэлийн журмаар авсан,хувийн авъяас,чадвар ололт амжилт сайшаан шагнасны орлого гэр бүлийн гишүүн хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарь хөрөнгөд хамааруулах заалт байдаг.Нутгийн эгч минь өмгөөлөгч авсан юм уу? Настай хүн байж яасан эмэгтэй хүнийг хайрладаггүй шуналтай хүн бэ?
Ер нь гэр бүлийн хуулийн заалтыг өөрчилье. Ингэхгүй бол энэ мэт замаар 5 жил амьдарсан гээд хөрөнгөтэй нэгнийхээ эдийг булааж эхлэх цуваа гарч мэднэ. 5жилээс хойш амьдарсан эд зүйлээ хуваамаар юм. Буруу шийдсэн увайгүй явдал шиг харагдаад бн даа
Хүргэн нь охин нь шүүх цагдаад хахуул өгөө байлгүй.Ямар муухай шуналтай улсууд вэ.Бүү үзэгд.Охин нь бэл бэнчинтэй хүнтэй суугаа биз дээ.Ичиж амьдраач Түвшин жаргал гуай…
Ene duuchin ondog shig oogvi hvn ym biz dee.Naad awgaid chini ih no bii shvv.Ongonii owchin awchihaad hewtej baisanig chini tvmen medne shvv.Viliinhee vriig edelj bga ni ter.Viliiin vr ni ber hvv 2 deer ni tusaj baigaa ni l haramsaltai
Чи өөрөө Түвшинжаргал юм биш үү. Шар сэмжилсэн өвгөн чи л халдаагаа биз. Өөрийгөө тэжээх чадваргүй хөнгөхөөн амьдрал хайсан эрчүүдийн нэг энэ өвгөн яг мөн. Өөрийнхөө булайг байх ёстой юм шиг ханддаг, буруу бүхнийг эмэгтэйчүүд рүүгээ чихдэг тэнэгүүд олширвол ч Монгол гэж цээжээ дэлдэхэд хэцүү л болох байхдаа. Өөрийгөө зочин ч гэх шиг. Намайг Урнаа гэдэг
Naad buzar chin odoo hurtel amid bn uu?!!Buzar devtei huvhai muu uwgun chamaig daa.Gaiguiue chi!!
Harin tiimee ichmeer ymaa. Ene emegtei chini nutag usandaa nertei. Ard tumendee hundlegdsen hun shu dee. Ter Tuvshinjargal chini ymar muuhai hunbe tegeed bas bukh geed bga ymaa
Viliin vr gej zaawal baidag yum gene lee… negen cagt hvnii vrsiig unchrvvlj , adilhan eh hvniig zowlond unagan baij gerlee biz dee? Zvgeer ch bish… geriinh n vvdend honinii cuwdai custai n asgaad , nuhruu yawuulahgvi bol chamaig iim bolgono gej bichij yawsan awgai odoo matrin nulims unagaad yah weeee… Burhan harj l baigaa…
Viliin vr gej zaawal baidag yum gene lee… negen cagt hvnii vrsiig unchrvvlj , adilhan eh hvniig zowlond unagan baij gerlee biz dee? Hatan uhaanaa gargaad suuj baihgvi… Ard olond ingej delgej uruwdvvleh geed yah we dee… Er emiim hoorond iljig…
Хүн гэдэг амьтан дэндүү харицгүй дэндүү мулгуу байдаг юмаа.Бурхан гэсгээх байлгүй дээ.
Chimedtseeye guai ooroo estoi aimar hun shuu. Arhichin agsan zahkhai. Ene hunii hajuud amidrah tesehiin argagui biasan baihdaa
Бичигч бээр энэ балай өвшөний хань хамсаатан бололтой. Архи амсдаггүй хүн энэ нийгэмд байхгүй биз..Төөрөг заяандаа харамсаж халаглаж уугаа л биз. Бодсон санаснаа эрүүлдээ хэлж чадахгүй согтуудаа хэлж аваад зодуулаа л биз…Шудрага үнэн хүн ааштай гэу хэлэггдэг. Тийм хүмүүс ар нуруунд Түгжилддэг зангүй учир энэ нийгэмд ааштай гэж хэлэгддэг юм. Худлаа дүр эсгэж гарангуут Түгжилддэг хүмүүс сайхан ааштай гэж хэлэгддэг. Худлаа инээж байгаад алдаг. Мий мигуй шиг хэн нь мэдэгдэхгүй хүний дэргэд түс тас хэлээд загнадаг хүн хүний дээд шүү..
Hehe Chi yaj medej bgaan uuruu naad shunltatai uvgunii tal um bishuu, esvel chamd Mungu ugsiin umuu
Bitii guts!! Chi hamt uugaad agsan taviulsan bol.Eruuldee bodsonoo sogtuudaa gej chi hunii adag bgad l agsan taviulsan bn.Hohi chin!!
АРЧААГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ БАГАДАХААР НОВШИЙН ЭР ЮМ БАЙНА ЭНЭ ТҮВШИНЖАРГАЛ ГЭДЭГ МАЛ… ТЭР ДУУЧИН ОХИНЫ БИЧСЭНИЙГ Ч ҮЗЭХЭД ЯМАР ОЛИГТОЙДОО ОХИНОО ХЭВЛИЙД НЬ ХАЯАД ЗУГТЧИХААД ОДОО ТЭГЭЭД ИЧИХ Ч ҮГҮЙ БАЙР АВААД ЗОГСОЖ БАЙНАА НОВШ ГЭЖ….
үнэн
АРЧААГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ БАГАДАХААР НОВШИЙН ЭР ЮМ БАЙНА ЭНЭ ТҮВШИНЖАРГАЛ ГЭДЭГ МАЛ… ТЭР ДУУЧИН ОХИНЫ БИЧСЭНИЙГ Ч ҮЗЭХЭД ЯМАР ОЛИГТОЙДОО ОХИНОО ХЭВЛИЙД НЬ ХАЯАД ЗУГТЧИХААД ОДОО ТЭГЭЭД ИЧИХ Ч ҮГҮЙ БАЙР АВААД ЗОГСОЖ БАЙНАА НОВШ ГЭЖ…….
АРЧААГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ БАГАДАХААР НОВШИЙН ЭР ЮМ БАЙНА ЭНЭ ТҮВШИНЖАРГАЛ ГЭДЭГ МАЛ… ТЭР ДУУЧИН ОХИНЫ БИЧСЭНИЙГ Ч ҮЗЭХЭД ЯМАР ОЛИГТОЙДОО ОХИНОО ХЭВЛИЙД НЬ ХАЯАД ЗУГТЧИХААД ОДОО ТЭГЭЭД ИЧИХ Ч ҮГҮЙ БАЙР АВААД ЗОГСОЖ БАЙНАА НОВШ ГЭЖ…
үнэн
Монгол эрчүүд ихэнх нь ийм адгууснаас дор! Адгуус хүртэл үрээ, ижлээ гэдэг байхад! Хэлэх ч үг алга да! Ичиж амидармаар юмаа! Зоддог байсан гэхэд нь, бүүр ч аюултай санагдав! Арай ч дэ! Монгол эр хүн ийм өөдгүй, арчаагүй! Боловсролгүй, хүн биш, хүний арьс нөмөрсөн сүг!
Ug ni ali aliniig ni l hundelj sonsdog baisan. Harin odoo ed yumnii tuluu zaaval ingej bulaaldan heruul hiih hereg bna uu. Ner bna uu bna . Tur ni hardG uu hardag. Amidral bololtsootoi yu ? gevel bolomjtoi baij iim muuhai yum huutsulduud yavah hereg yu bna aa. Ta naraas l ug ni ulger duurialal avch zaluu ue chini uduj humuujij baigaa shuu dee. Eruul saruul baival ed yum yu ch bidh. Hun huneeree baitdgaay
Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг нэг үг байдаг даа аавыгаа дуурайлгүй яахав дээ хүү нь тэгээд аавыг чинь зүв зүгээр амьдраад явж байхад нь Чимэдцэеэ богтлоод авчихсан юм байна тийм үү инээдтэй юм хэргийн учир юундаа байна вэ гэхээр залуу авгай хүүхэд 2-оо тэжээж чадахгүй болоод ирэхээрээ ингэж хууль ашиглаж хоногийн хоолтой болох гэж байгаа юм бна манай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтнууд хэзээнээс ингэж сайн ажилладаг болчихоо вэ маг их хөрөнгөтэй мөртлөө жирийн хүний мөнгийг луйвардаөд 6-7 жил болж байхад мөнгийг нь гаргуулаад өгч чадөхгүй л байгаа ш дээ тэгсэн мөртлөө хүний амьдарч байгаа байрыг зар гээд дарамтлаад байдаг болж байгаамуу шүүх,шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажлын талаар хүмүүс минь анхаарлаа хандуулах цаг болчихсон байна шүү хахууль авч байж л хөдөлдөг болсон гэж үнэн байх шүү
Түвштнжаргал гэдэг нь эргүүтсэн мал шиг эм дагаад гүйчихдэг мал юм байна л даа ккккккк зүгээр л байхад нь богтолоод чирэд авчираад суучихсан уу кккккккккк
Та нар мэнгэт Нямдорж шиг шүүхийг худлаа муулах хээл хахуул энэ тэрээ болих хэрэгтэй. Чимэдцэеэгийн хувийн эд хогшлыг салаад явсан нөхөрт нь олгохоор шийдвэрлэсэн гэдэг огт худлаа. Харин орон сууц нь дундын өмч эсвэл Түвшинжаргалынх байгаад Чимэд цэеэ өгөхгүй гэж хууль бусаар маргасан бол шүүх Түвшинжаргалын талд шийдвэр гаргасныг ШШГ байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулж Түвшинжаргалыг хохиролгүй болгох үүднээс Чимэдцэегийг эд зүйлийг нь барьцаа болгож хураасан байж болох юм. Чимэдцэеэ яахаа алдсан амьдралтай хүн биш байхаа. Тоглолтоосоо хураасан мөнгө хангалттай байх ёстой. Тэр алдартай дуучин гэвч сул муу тал ихтэй, алийгаа алдтал архи ууна, амьд хүн дэргэд нь байх аргагүй ааш зан муутайгаасаа амьдрал нь хазайж явгаа ойлгох хэрэгтэй болов уу? Авъяас билгийг чинь ард түмэн хүндэлж мэднэ. Адгийн шулам занг чинь ард түмэн үл өрөвдөх биз ээ. Хүмүүсээр өрөвдүүлэх гээд булайгаа тариад байх шиг байна.
чимэд цэеэ гуай өөрийгөө өрөвдүүлэх гээд булайгаа дэлгэх юм даа. гачууртад барьсан орон сууцаа хамтран амьдарч байх үедээ барьсан гээд л гэгээн үдэш нэвтрүүлгээр яриад байсан биш билүү
тоглолтын орлогыг нь бас чи мэднээ
Эцэг нь хөрөнгөтэй хүүхний хөрөнгөнд шунаж сууж байсан охин ч гэсэн хоосон юм байсан биз дэ тэгээд хөрөнгөтэй хүнтэй суусан удмын шунамын дивүүд юм байна. Шүүхийнхэнд хүргэн охин мөнгө өгөө биз ингэж нүдний булай болдог. Чимэдцэеэгийн урлагын хувцас гоёлыг нь хүртэл үнэлүүлж хуваах гэж байдаг арай арай
Өнөөдөр газрыг чинь маргааш гэрийг чинь нөгөөдөр чамайг гэж бичиж байсан. Одоо эх оронгүй боолны боол болохгүйн тулд ТВ унтраагаад бос Ард түмэнтэйгээ хамтарч тэмц!!! . Ард түмэн улс төрийн гуравдагч хүчин болж “Төрөө Цэвэрлэх Үндэсний Хувьсгал” хийх гэж байна. Үүнд иргэн бүрийн оролцоо хэрэгтэй!!! (амиа бодоод суух цаг биш)
ooriin gesen noxorgui xunii noxroor xonog toiruulj yabsanii chini gai shuu dee duuchin mini. Xarxan us chini caigaad irexiin tcagt xarj uzex xungui bolno gej duuldag chini oort chini irj dee abgai mini.
ene avgain talaar evgui ym ih l sonsogddog shu de oir havid ni bdag irged hudal heleegui l bailtai da
шунал шингэсэн бүгдийг нь өгөөд явуул сүнс нь хорогдохын нэмэр та бол монголоороо тойроод нэг л дуулахад босоод ирнэ шүү дээ амьд хүн аргатай гэж
Ardiin jujigchin Chimedzeyeg arai ch hetruuljee. Tur ulsad ard tumen gej bii, bugd harj, sonsoj baigaa shuu dee.Bidnii bodloor tuund Ukhaantai saikhan duuchin Bayasgalan gej okhin baidag,zohitsuulah bailgui dee.
Hunii zaluu saikhan nasnii hani gej uchnuun jil hanilaad hunshgui zan gargaj bolohgui baikh.daa.TV-r neelttei yriltslaga hiivel ymar ve
Тэнэг чавганц болж
ymar shuuh zasaglal ingej shiiddeg bna araich de teneg hun huurch bga yum shig buzartai owgon mash ih hahuul ogson yum bga biz de ternees bish harinch ene owgonoos mongo ed horongo awah estoi bh gants bsan huniig hed bolgoson yum eh huniig doromjolsniih ni hariug awah estoi shiitgel ni nudee oloh heregtei shuugchid bloichee yaj ingej shiidej bna ih surguuli togsson ulsuud uu ted
хүүхнүүд ч олон эрчүүдийг гудамжинд гаргасан даа.ХУУЛЬ БОЛ ХУУЛЬ.
manai MGLn gawiyatuud neg iimerhvv vlger vzvvlj bgaam bn balai yuma shal balai tenegvvd
ТҮВШИН томоотой явж, ЖАРГАЛтай сайхан амьдраарай гэж аав ээж нь ТҮВШИНЖАРГАЛ гэдэг нэр хайрлажээ.
Гэтэл мангар тэнэг эр чи мөн ч болчимгүй загнаж мөнх амьдрах юм шиг аашилж, шившигээ дэлгэж байна даа.
Одоо муу нэрийг хусавч арилахгүй ээ, үхсэн ч хэвээр байх болно.
иш чааваас ингэж булайгаа чирэх гэж хууль бол хууль чи баян явахдаа ядарсан хүнийг өрөвдсөн билүү нүднийхээ булангаар хялааж хараад ….санаж байна уу хувь заяагаа дага бүү гонжигно амьдрал ийм байдаг юм газарт буу.
өмнөх эхнэр нь чимэдцэеэг хэвлэлэр муулаад л байсан аймаар авиргүй гээд л бичэээд байсан. үнэн худлыг хэн м:эдлээ гол нь хүнээс салгаж суучихаад өөрөө салдаг нь яаж байгаа юм бн. салагад суусан юм бол сайхан амьдархгүй яасан юм бэ
хэд дахин салж сууж байгаа дампуу юмнуудын талаар бичих хэрэг байхгүй залуучуудад буруу үлгэр дууриал үзүүлж байгаа юм энэ хүмүүсийнхэнтэйгээ яаж заваарах нь ер нь хэнд хамаатай юм бэ өөрийнхөө бүтэлгүй амьдрал үйлийн үрээ нийтэд нялзааж хэрэлдүүлэх санаатай юм уу больж үз та нарын хэн ч алыадаж суулгаагүй дуртайдаа салж салгаж суучихаад одоо бүү гоншигноод бай
Түвшинжаргал гуайг дуучин Баясгалангийн аав гэдгийг хүн бүхэн мэднэ гэхдээ тэр эмэгтэйг өсгөө ч үгүй бараг хүүхдээ гэж хүлээн зөвшөөрч байсан юмуу сайн явахдаа.Баясгалангийн амьдралыг давхар битгий оруулаа хоолойныхоо хүчээр гарч ирсэн гэтэл энэ хүнээс болж давхар муулуулаад байхийн.Тэгээд ч хүмүүс минь наад 2 хүн чинь 2 уулаа л но-той байгаа битгий нэг талыг харж туйлшир.Хамаг хувийн амьдралаа нийтэд дэлгээд тэгээд яахийн хандив цуглуулах юм уу.Өвдсөн зовсон олон хүн байна тэдэнд санаа тавья.
Монголчууд “ханилахдаа халиу булга, хагацахдаа хамуу жидүү” гэдэг сургаалийн үг хэлдэг байсан нь дуучны орой руу орсон хэллэг байж дээ. Хэнд ч ийм юм тохиолдож болох тул эхнээсээ ухаантай байж үз. “Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэдэг үгийн эзэн ТЖ болж таарлаа.