Нөхрийгөө хөнөөсөн эмэгтэй амиа хорлосон болгохоор ул мөрөө баллажээ

2019-05-07 16:57
gemt_hereg

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хоёрдугаар багт эхнэр нь нөхрийнхөө амь насыг хөнөөгөөд, амиа хорлочихлоо хэмээн цагдаад мэдэгджээ.

Шалгалтын явцад, амь хохирогч 26 настай эрэгтэй нь гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон бөгөөд эхнэр нь түүний хоолойг боож амь насыг нь хохироогоод, хэргийн ул мөрөө балласан байжээ. Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа ба сэжигтэн эмэгтэйг цагдан хориод байгаа аж.