2019-05-06 18:071min00

Увс аймагт бүртгэгдсэн тарваган тахлын онош үгүйсгэгдлээ

zoonoz

Увс аймгийн Улаангом суманд өчигдөр буюу тавдугаар сарын 5-ны өдөр тарваган тахал өвчний сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл лабораторийн шинжилгээний хариу өнөөдөр 13:15 цагт гарч, онош үгүйсгэгдсэн байна.

Холбогдох журмын дагуу албаныхан лабораторийн шинжилгээний хариу молекул биологийн аргаар батлагдах хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоон ажиллажээ.

Эх сурвалж: Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв