Цасны ирвэсээ уул уурхайчдын гараас хамгаалж чадсан монгол эмэгтэйн талаар “Ганц эмэгтэй яаж цасны ирвэсийг уул уурхайн томчуудаас хамгаалж чадав” гэсэн гарчигтай мэдээлэл BBC, Guardian зэрэг дэлхийн томоохон хэвлэлүүдэд гараад байна.

Ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал А.Баяржаргал нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруунд Уул уурхай барих зөвшөөрөлтэй лицензүүдийг цуцлахад засгийн газарт нөлөөлж 1,8 сая акр газар буюу 743058.00 га газрыг Байгалийн нөөц газар болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Тэрээр энэ үйл хэргийг санаачилж, тус газарт нутагладаг цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн үгүй болох, улмаар бүрмөсөн устах аюул нүүрлэснийг олон нийтэд мэдээлж, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан компаниудын эсрэг уйгагүй хөөцөлдөж тэмцсэний үр дүнд байгалийн нөөц газрын хилийн заагт багтсан аж ахуйн нэгжийн 37 ширхэг лицензийг цуцлуулах, энэ бүсийн хилийн цэсийг тогтоох болон байгалийн нөөц ангиллаар нь улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрүүдийг гаргуулсан. Иймд А.Баяржаргалын гаргасан энэхүү идэвх зүтгэл, гавъяа хөдөлмөрийг нь Гоулдмэн Байгаль орчны Сангаас өндрөөр үнэлж, энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр 2019 оны Гоулдмэний нэрэмжит Байгаль орчны шагналын эзнээр тодруулсан билээ.

By updown

3 thoughts on “BBC: Ганц эмэгтэй яаж цасны ирвэсийг уул уурхайн томчуудаас хамгаалж чадав”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн