УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар Ерөнхий аудиторыг томилох асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг Ерөнхий аудитороор томилох саналыг бүлгийн гишүүдийн 94 хувь нь дэмжсэн байна. Тиймээс саналаа холбогдох байнгын хороогоор энэ долоо хоногт хэлэлцүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулна.
Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Хүрэлбаатар нь ЖДҮХС-гаас зээл авсан нь нотлогдож, улмаар түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн юм. Тэрбээр өмнөх долоо хоногт ажлаас чөлөөгдөх өргөдлөө өгсөн.
Ерөнхий аудиторт нэр дэвшигч Д.Занданбат нь:
Боловсрол:
1991 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль
1998 онд Отгонтэнгэр дээд сургуулийг тус тус дvvргэсэн. Эдийн засагч, эрхзvйч мэргэжилтэй.
Ажлын туршлага:
1991-1996 онд Баянзvрх дvvргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч.
1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч
2001-2006 онд Хан-Уул дvvргийн Татварын хэлтсийн дарга
2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын тєсвийн орлого хяналтын газрын дарга
2008-2009 онд ХУД-ийн Засаг дарга
2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга
2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2016 -2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
2017 оны 7 сарын 19-ний өдрөөс ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байгаа юм.