ХОНИНЫ ОРД
Хонины ордынхонд 5-р сар жаахан таагүй “нээлт” авч ирэх төлөвтэй. Тойрог замаар явж, гарах гарцаа олохгүй байгаа мэт танд санагдах байх. Шийдсэн гэсэн асуудал хүртэл дахин дахин гарч ирж магадгүй. Юу ч хийсэн ашиггүй, үр дүнгүй гэсэн бодол төрвөл дор нь үлдэн хөө. Нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажиглахыг хичээ. Тэгж чадвал нэг газартаа дэвхцэж эсвэл элсэнд живж байгаа мэт мэдрэмж арилж, санаа тань амарна. Дэргэдэх хүмүүсээс тусламж хүлээх хэрэггүй, тэд саад болохгүй бол их юм. Харин хөндлөнгийн хүмүүс хатуу ч гэсэн үнэнийг хэлж, ухааруулна.
Хайр сэтгэл, гэр бүл:
Та хайр дурлалдаа ашигч маягаар хандах хэрэггүй. Том бэлэг зэрэг хэт их юм хайртаасаа шаардвал харилцаанд сөрөг өөрчлөлт гарах магадлалтай. Мөн найз нөхөдтэйгээ маргалдаж, сөргөлдөхөөс болгоомжил. Бүхнийг хянах гэж хичээгээд дэмий, үйл явдал танаас хамаарахгүй өрнөнө. Ганц бие Хонь сарын сүүлээр шинэ хүмүүстэй танилцвал зохино гэж одод зөвлөж байна. Таны ааш, авир төрхөөс олон юм хамаарна. Хэт чалчаа эсвэл бүдүүлэг авирлахаас зайлсхий. Орон гэртээ засвар хийхэд тохиромжтой үе ирлээ. Мэргэжлийн хүмүүст хандвал мөнгө төдийгүй нервээ хэмнэж чадна.
Ажил, мөнгө санхүү:
Ажил үйлс бүтэмжтэй. Та өөртөө итгэлтэй байж, ирээдүйгээ өөдрөг харахыг оролд. Удирдлагын даалгасан болгоныг амжилттай гүйцэтгэж чадна. Харин бичиг баримт, санхүүгийн баримттай болгоомжтой харьцах хэрэгтэй. 5-р сард алдаа гаргаж болохгүй. Таны алдаа эхлээд сөрөг нөлөөгүй мэт байх ч хожим таагүй үр дагавар авч ирж мэднэ. Даргаа эзгүйд түр орлож магадгүй. Материаллаг байдал маш сайн байх тул хүссэн том бараагаа худалдаж авч чадна. Зээл, лизинг авах хүсэлт эерэгээр шийдэгдэнэ.
Эрүүл мэнд:
Эмчийн зөвлөгөө, шаардлагыг ягштал хэрэгжүүлээрэй. Өөрийгөө дур мэдэн эмчлэх нь залруулшгүй хор хохирол учруулахыг анхаар. Бусдын амыг дагах, интернэтийн зөвлөгөөг ашиглах танд тус болохгүй байх. Яагаад гэвэл хүн бүр өвөрмөц, онцгой учраас нэг хүнд тус болсон ардын эмчилгээ нөгөө хүнд эсрэгээр хор учруулж магадгүй.
Азтай өдөр: 7, 10, 12, 19, 22, 28.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 2, 13, 16, 21, 24, 29.
ҮХРИЙН ОРД
Энэ сард Үхрийн ордод төрөгсдийн гол зорилго – хайр. Хайрлаж сурах хэрэг танд гарна, ойр дотны хүмүүс төдийгүй өөрийгөө ч хайрла. Бүү гайх, зарим хүн үүнд насан туршдаа суралцдаг юм. Хамгийн хэцүү нь үргэлж шүүмжилж, загнадаг даргаа хайрлах байх. Байж боломгүй ч та бүхнийг цоо шинэ, өөр өнцгөөс харахыг оролд. Чухам даргынхаа ачаар мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, ажилтай орлоготой яваа гэж дотроо бодоод үз. Тэгвэл нөхцөл байдал өөрөөр эргэх болно.
Хайр сэтгэл, гэр бүл:
Гэр бүлтэй Үхэр 5-р сард өөрт шаардлагатай бүхнийг авах болно гэж одод амлаж байна. Хамгийн гол нь та хүсэл мөрөөдлөө зөв, оновчтой тодорхойлох хэрэгтэй. Таны амьдралд эцэг, эх тань дэндүү их оролцож байгаа мэт санагдвал шууд, нүүрэн дээр хэлсэн нь дээр. Та өөрөө л өөрийнхөө амьдралыг удирдах ёстой. Одоо хүртэл ганцаар яваа Үхэр ажил дээрээ янаг амрагийн явдал үүсгэж магадгүй.
Ажил, мөнгө санхүү:
5-р сард Үхэр идэвх зүтгэлтэй ажиллан, хүмүүсийг араасаа дагуулж чадна. Та хэнд ч хоригдохгүй, “дарсан ч дардайж гарч ирнэ”. Өөрийн төлөвлөгөө, санааг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрджээ. Таныг дэвшүүлнэ гэж амлах ч энэ сард бүтэхгүй байх. Хэрэв танай дарга дэмжихгүй бол ажлын байраа солих талаар бодож болно. 5-р сарын эхний хагаст та янз бүрийн адал явдалд зоригтой оролцож, эрсдэлтэй алхам хийх байх. Харин 15-наас хойш хурдаа жаахан сааруулж, болгоомжтой хөдөлбөл зохино. Ашиг орлого тогтмол орж ирсээр байх тул энэ тал дээр санаа зоволтгүй. Таны хүсч байсан бүхэн биелнэ. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэлэлцээ хийхэд тохиромжгүй сар. Иймээс зайлшгүй шаардлага гарвал энэ ажлыг хань ижилдээ даатга.
Эрүүл мэнд:
Шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн хувьд энэ сард өвчний онош буруу гарсан байх магадлалтай, иймээс дахин шинжилгээ хийлгэ. Хэнд ч сохроор итгэх хэрэггүй. Заавал өндөр төлбөртэй эмнэлэгт очих нь чухал биш, нарийн мэргэжлийн сайн эмчийг сум, дүүргийн эмнэлгээс ч олж болно.
Азтай өдөр: 4, 10, 12, 16, 21, 30.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 7, 11, 13, 19, 20, 26.
ИХРИЙН ОРД
Зорилгодоо хүрэхийн тулд Ихэр энэ сард юуны өмнө гадны дарамт шахалтаас ангижрах ёстой. Тэгсэн тохиолдолд та удаан төлөвлөж, ухаан бодлоо зориулсан төлөвлөгөөгөө 5-р сард амьдралд хэрэгжүүлэх боломжтой. Одоо та түр амсхийж, өөрийн хүрсэн амжилтаа сэтгэл хангалуун эргэн харах байх. Бүх зүйл хүссэнээр болоогүй ч гайхалтай үр дүн таныг мэдээж баярлуулна. Одоо та өөр шинэ төсөл эхлэх цаг ирлээ. Хүсвэл та өөрийн боломж потенциалаа улам нэмэгдүүлнэ. Ямар ч ажил барьж авахаас бүү ай, энэ шийдвэр зөв гэдэг нь хожим батлагдана.
Хайр сэтгэл, гэр бүл:
Амрагийн харилцаа бүтэмжтэй. 5-р сард Ихэр хайрын эрэл хайгуулд гарахад бэлэн, энэ бол амжилтын тал нь. Зарим Ихэр шохоорхсон хүнтэйгээ танилцаж чадна. Харин гэр бүлтэй Ихэр олны өмнө хань ижилтэйгээ маргаж хэрэлдэхгүй байхыг хичээгээрэй. Та зарим асуудлаар байр сууриа тодорхойлж амжаагүй бололтой. Та хоёр одоо үр хүүхэд, боловсрол, ажил төрөл зэрэг асуудлаар санал зөрөлдөх шинжтэй. Хэрэв зарим Ихрийн хань өмнөх гэрлэлтээс хүүхэдтэй бол тэдний асуудалд бүү оролц, төвийг сахисан нь дээр.
Ажил, мөнгө санхүү:
Ажил төрөл тайван, бараг унтаа байдалд орсон бололтой. Олон гэрээ хэлэлцээр байгуулах гээд гадна талдаа буцалж байгаа мэт харагдаж байгаа ч нөхцөл байдал ахихгүй, байрнаасаа хөдлөхгүй байж магадгүй. Ер нь хүндрэл бэрхшээл тулгарна гэж эмээх хэрэггүй. Гэхдээ таны дутуу хийсэн ажлаас болж зарим нэг асуудал үүсч болзошгүй. Хэрэв тийм бол нэн даруй байдлыг залруулахыг оролд. Амлалт хамаагүй өгч болохгүй, тэгээд ч хүмүүст дэмий итгэл найдвар бүү төрүүл. Заримдаа та төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн оронд илүү сонирхолтой төсөлд татагдаж магадгүй. Ажлын нөхцлөө өөрчлөх, цалингаа нэмүүлэх асуудлыг хөндлөнгийн гэрчгүй биечлэн даргатайгаа ярилцвал бүтэмжтэй.
Эрүүл мэнд:
Амьдралын суугаа хэв маяг баримталдаг Ихрүүд хөдөлгөөний дутагдалд орохоос сэрэмжлэх хэрэгтэй. Яагаад гэвэл, цусны эргэлтийн систем доголдох аюултай. Хэрэв тэгвэл эмчид яаралтай үзүүл, хичнээн хурдан хандана төчнөөн амархан эдгэнэ.
Азтай өдөр: 4, 9, 10, 12, 17, 23.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 1, 8, 13, 18, 21, 25.
МЭЛХИЙН ОРД
5-р сард Мэлхий ямар ч ажил барьж авсан үр дагаврыг нь сайн бодож, тунгаах хэрэгтэй. Үйл ажиллагаанаас бүү татгалз. Хямралаас сэргийлэн бүхнийг нарийн тооцоолбол зохино. Бусадтай эелдэг, сайхан харьцаж байгаарай. Заримдаа ганц эвгүй алхам араасаа таагүй олон явдлыг дуудах нь бий. Ажлын түншээсээ салсан талаарх цуу яриаг нам дар, тэгвэл харилцан ойлголцож, хов живийг үндсээр нь устгана. Хувийн харилцааны талаар яриа даргын чихэнд хүрэхээс сэргийлэх нь дээр.
Хайр сэтгэл, гэр бүл:
Хайртай хүнтэйгээ хамт хөгжилтэй аялалд явах бололтой. Эцэг, эх тусалж энэ үеэр үр хүүхдүүдийг тань авч асрах байх. Энэ боломжийг ашиглан бие биедээ баяр хөөртэй, сайхан мөчийг бэлэглээрэй. Мэдээж, энэ нь хоёр биедээ сэтгэл хангалуун хүмүүст хамаатай. Харин амрагийн харилцаа хүйтэрч, хөндийрсөн бол бүрмөсөн тасалсан нь дээр гэж одод зөвлөж байна. Зарим Мэлхий өөрийн хүрээний бус хүнтэй амрагийн харилцаа тогтоох байх. Эсвэл насны ялгаатай, нийгмийн байр суурь огт өөр байж ч магадгүй. Гэвч өмнө нь дутагдал гэж байсан юм одоо давуу тал болсныг та ойлгоно. Цаг хугацаа өнгөрөх тусам үзэл бодол ч өөрчлөгддөг.
Ажил, мөнгө санхүү:
Ажил маш эрч хүчтэй өрнөж, та усандаа шумбах загас мэт байна. Харин өөрийн нууцыг дэргэдэх хүмүүстэй хуваалцмаар байсан ч биеэ барь. Найз нөхдөд ч бүү дэлгэ. 5-р сард тушаал ахихгүй ч орлого эрс нэмэгдэнэ. Ажил их байх тул, хэрэв хүсвэл нэмэлт орлого олох боломж олдоно. Мөнгөө ер бусаар ашиглах, бизнес хийх буюу үнэт цаас худалдаж авсан ч болно. Эсвэл хүссэн дамжаа, семинартаа суугаарай. Боломж байгаа тул өөртөө баяр хөөр, цэнгэл таашаал бэлэглэхээс бүү татгалз.
Эрүүл мэнд:
Сэтгэл санаа, биеийн ачааллыг хэтрүүлж болохгүй. Эрүүл мэндээ хамгаалахад санаа тавьж эхэл. Бөөр болон шээс бэлгийн системээ сайн арчлаарай. Алсын замд гарахын өмнө цаг уурын өөрчлөлт биед сөрөг нөлөөгүй байх тал дээр анхаар.
Азтай өдөр: 5, 9, 12, 19, 22, 30.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 3, 8, 11, 13, 23, 31.
АРСЛАНГИЙН ОРД
5-р сар Арсланд гэнэтийн бэлэг барина. Эргэн тойрны хүмүүс таныг төсөөлж байснаас огт өөрөөр биеэ авч явааг хараад ихэд гайхах бололтой. Түүнчлэн энэ сард та хүмүүсийг зөв танихгүй, байнга андуурч алдаж магадгүй гэж одод анхааруулж байна. Мэлхий өөрөөс хамаарахгүй шалтгаанаар нөхцөл байдал, хүмүүсийг зохих ёсоор үнэлж чадахгүй. Иймээс болгоомжтой бай, таны үнэлгээ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхийг анхаар. Үүний зэрэгцээ энэ нь танд таагүй асуудлыг дуудаж болзошгүй.
Хайр сэтгэл, гэр бүл:
Хувийн амьдралд аз дайрна. Хайр сэтгэлийн харилцаа улам итгэлцлийн шинжтэй болно. Төрөл төрөгсөд, найз нөхдийн хэлж байгаа ашигтай зөвлөгөөг хүлээн аваарай. Хайртай хүнийхээ оронд өөрийгөө тавьж үз, тэгвэл та хоёр учраа ололцож чадна. Сарын сүүлийн хагаст ер бусын бөгөөд их найдвар төрүүлсэн учрал ганц бие Арсланд тохионо. Та өвөрмөц байдлаараа мартагдашгүй дурсамж түүнд үлдээх байх. Харамч загнаж болохгүй, гадаад өнгө үзэмждээ мөнгө зарцуулж бай. Болзооны үр дүн таны яаж харагдахаас шалтгаална, сайхан бэлэгтэй очоорой.
Ажил, мөнгө санхүү:
Ирээдүйтэй, чухал төсөл танд санал болговол шууд зөвшөөр. Энэ нь таны цалинд эерэгээр нөлөөлөх төдийгүй албан тушаал ахихад тустай. Арслан маш их ачаалал, хариуцлага хүлээх болно. 5-р сард та эрч хүчтэй, их энергитэй байх тул том үсрэлт хийж чадна. Хамгийн хүнд ажлыг ч амжуулж, зохих шагналаа хүртэх бололтой. Таныг үнэ цэнэтэй ажилтан гэж үнэлж эхлэх байх. Өөрийн дээд оргил, хязгаарыг тодорхойлох танд сонирхолтой байна. Иймээс эрсдэл гаргахаас бүү ай, гайхамшиг байдагт итгэнэ. Энэ бүхэн таны мөнгө санхүүгийн байдалд таатай өөрчлөлт авч ирнэ. Мөнгө их хэмжээгээр орж ирэх ба сарын сүүлээр бүр нэмэгдэнэ.
Эрүүл мэнд:
Элэгний өвчтэй бол биеэ сайн арчлах хэрэгтэй. Эмчилгээний шинэ аргыг туршаад үзэхэд гэмгүй. Үр дүн нь бүгдийг гайхашруулах байх. Мэс засалд орох бол сарын эхээр хийлгэ эсвэл бүр хойшлуул.
Азтай өдөр: 4, 10, 12, 21, 28, 30.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 2, 8, 10, 17, 25, 31.
ОХИНЫ ОРД
Охины ордод төрөгсөд 5-р сард бусдын тэр тусмаа сөргөлдөгч этгээдийн үг яриаг анхааралтай сонсоорой. Таны яриаг хүмүүс яаж хүлээн авч байгааг ажиглах хэрэгтэй. Үүний дараа хүч чадлаа яаж хуваарилах, хамгийн түрүүнд ямар ажил амжуулах ёстойгоо та мэдэж авах байх. Орчин тойрноо хяналтад авч чадвал цаашдын үйл явдалд нөлөөлөх боломжтой. Тэр бүү хэл нийгмийн санал бодлыг өөрт хэрэгтэй чиглэлд эргүүлж чадна. Их ажил ундарч, олон асуудал хөөцөлдөх байх. Сарын сүүлээр нөхцөл байдал танаас хамаарахгүй тул хариуцлагыг ч хүлээхгүй.
Хайр сэтгэл, гэр бүл:
Амрагийн харилцаа жигд бус. Удаан хугацаагаар хамт байсан хос, мөн гэр бүлтэй Охинд энэ сар их азтай, хийморьтой байна. Харин шинээр харилцаа тогтоох болон романтик болзоонд явахад таатай биш. Ажлын ачаалал их, ядрах шинжтэй тул амрагийнхаа аашинд тохируулж харьцахыг хүсэхгүй бололтой. Засвар хийх, хими цэвэрлэгээ явах, дулаан хувцсаа янзалж хадгалах зэрэг гэр орны ажлаа дуртайяа хийх байх. Энэ бүхэн танай гэр бүлийн гишүүдийн хайр талархлыг хүлээх болно. Үр хүүхдүүдтэйгээ хэрэлдэж маргалдахаас зайлсхий.
Ажил, мөнгө санхүү:
Мэргэжлийн салбарт шинэ боломж гарч ирнэ. Зарим Охин гадаадад ажиллахаар явах буюу мэргэжлээ солих санал хүлээж авах байх. Өмнө нээгдсэн сайхан боломжоос бүү ай, энэ чиглэлд алхам хийх хамгийн тохиромжтой үе ирлээ. Багаар бус ганцаар ажиллавал өндөр амжилтад хүрнэ. Гэхдээ албан ажлаа гэр лүүгээ авч явах хэрэггүй. Хувийн бизнес хийхийг хүсвэл та олон хүн ажилд элсүүлж авсны хэрэггүй, цөөхөн туслахтай амжуулахыг хичээ. Бичиг баримт бүрдүүлэхдээ бүгдийг өөрөө, гардаж хийвэл зохино, “туршлагатай” хүмүүсийн зөвлөгөөг бүү сонс. Одоо зөвлөгөө танд тус болохгүй. 5 сард та өөрт хэрэгтэй хүмүүстэй танилцана. Мөнгө төгрөгөө хэмнэ, хамаагүй үрж болохгүй. Эс тэгвэл гэнэт мөнгө дуусч, орлогын эх үүсвэр хаагдаж магадгүй.
Эрүүл мэнд:
Таны сэжигч, өөнтөгч гэмээр зан энэ удаа хэрэг болно. Зөвхөн үүний ачаар та өвчний бараг анзаарагдамгүй шинж тэмдгийг илрүүлж, бага дээр нь дарж авах байх. Эмч нарын онош зөв гарч, та удахгүй эдгэрнэ.
Азтай өдөр: 4, 9, 12, 19, 28, 30.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 2, 5, 13, 16, 25, 29.
ЖИНЛҮҮРИЙН ОРД
Энэ сард Жинлүүр олны аясыг даган гэлдрэх нь дээр гэдгийг гараг эрхсийн байрлал харуулж байна. Сонор сэрэмжтэй бай, өнгөнд харагдахгүй нууц явуулгаас сэрэмжил. Ажлаа солиход таагүй. 5-р сард зарим нэг таагүй үйл явдал учирч болзошгүй. Та үйл явдлыг урьдчилан тооцоолж, болгоомжтой байхыг хичээ хэмээн одод сануулж байна. Гэсэн ч зарим сөрөг үйл явдлаас зайлсхийж чадахгүй байх. Нөхцөл байдал таны эсрэг байж, алдаа хийх шинжтэй. Гэхдээ та энэ бүхнийг даван туулж чадсанаар илүү муу байдалд орохоос зайлсхийх боломжтой. Яагаад чухам танд ийм явдал тохиолдсоны учрыг олох гэж оролдох хэрэггүй. Одоо ойлгохгүй, хэсэг хугацааны дараа ухаарах бололтой. Иймээс одоо бүхнийг “тавьж явуул”, март.
Хайр сэтгэл, гэр бүл:
Хайр дурлалын фронт дээр маш халуухан байна. Ихэнх Жинлүүр дур тачаалдаа автан толгойгоо гээх шинжтэй. Харин зарим нь амрагтайгаа байнга хэрэлдэж маргах бололтой. Хайртай хүнээ эвлэрэхэд бэлэн хүрч ирвэл өөрөөсөө бүү түлх, илүү нээлттэй байхыг оролд. Түүний тавьсан саналыг шууд эсэргүүцэх хэрэггүй, сонс. Тэгвэл та нар амархан эвлэрч улам ойртоно. Ганц бие Жинлүүр энэ үед шинэ харилцаа тогтоож, богино хугацаанд маш хурдан дотносч чадна. Анхаар, гэхдээ энэ тохиолдолд та нар бие биеэсээ амархан уйдаж мэднэ. Тэгээд дараа нь хоёулаа өөр зүйлийг хүснэ. Эцэг, эхийн хэт хатуу шаардлагыг бүү эсэргүүц, эсрэгээр тэдэнд илүү зөөлөн хандаж, хайрлан халамжил. Эрхэлэ, энхрийлэн хайрлахаас бүү ич.
Ажил, мөнгө санхүү:
Ажлын талбар дээр ээлж дараалан өөрчлөлт гарна. Танд таалагдсан эсэхээс үл хамааран эдгээрээс зайлсхийх аргагүй. Энэ сарын сүүлээр байдал эрс өөрчлөгдөнө. Та хичнээн эсэргүүцээд нэмэргүй. Иймээс шүүмжлэх хэрэггүй, цаашид хамт ажиллах хүмүүсийн сөрөг хандлагаас зайлсхийх нь зүйтэй. Том бараа таваар худалдаж авах хэрэггүй. 5-р сард та арай доогуур үнэтэйг сонгосон нь дээр.
Эрүүл мэнд:
Нүдний эмчид үзүүлж хараагаа шалгуулаарай. Түүнчлэн энэ сард зарим Жинлүүрийн зүрх судасны системд өөрчлөлт орж болзошгүй тул эртнээс арчилж хамгаалах хэрэгтэй. Ер нь ойр ойрхон шинжилгээ хийлгэ, ядаж сард нэг удаа.
Азтай өдөр: 6, 10, 12, 16, 22, 30.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 7, 8, 13, 19, 25, 29.
ХИЛЭНЦИЙН ОРД
Хилэнцийн ордод төрөгсөд урьд урьдаас илүүтэй өөрчлөлтийг хүсч, өөрийн амьдралаа цэвэр хуудсаас эхлэхээр шийдэх байх. Одоо асуудал үүсгэхгүйн тулд та дээд зэргээр хүчин чармайлт гаргах хэрэг гарна. Хамгийн гол нь та эргэж харалгүйгээр хурдан, эрчтэй хөдөлбөл зохино. Өнгөрснийг мартах хэрэгтэй. Таны өнгөрсөн амьдрал бусад хүний анхаарлыг татсаар байх тул үзэл бодлын зөрчил үүсэх магадлалтай. Энэ тохиолдолд зөвшилцөлд хүрэхийг оролд. Хэрэв тэгж чадахгүй бол түр хөндийр, хөндлөнгөөс ажигла.
Хайр сэтгэл, гэр бүл:
5-р сард Хилэнц цаг завтай болж амрагийн харилцаагаа бодитоор үнэлэх болно. Гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр хайрын адал явдалд ямар үүрэг гүйцэтгэж байгаагаа ухаарах байх. Дотно харилцаа унтрах шахсан гол шалтгааныг олох хэрэгтэй. Та асуудлаа эцэслэсэн гэх боловч үнэн хэрэгтээ байсаар байгаа аж. Одоо бүхнийг залруулаарай. Ганц бие Хилэнц шинэ харилцаа тогтоохыг оролдвол бүтэмжтэй байна. Гэнэтийн учрал таатай сэтгэгдэл төрүүлэх ч харилцан ойлголцохгүй байж магадгүй.
Ажил, мөнгө санхүү:
Ажил дээр саад тотгор учирч улмаар давж туулах аргагүй мэт санагдаж магадгүй. Учрыг олоход их цаг зарцуулж мэднэ. Өмнө эхэлсэн төслөө үргэлжлүүл. Энэ сард заавал дуусгах албагүй, энэ нь харин ч сайнаар эргэнэ. 5-р сард та ажлынхаа гүйцэтгэл, дахин боловсруулалтыг өргөн хүрээгээр харж чадахгүй байх шинжтэй. Иймээс дараагийн алхмаа хамт ажиллагсадтайгаа зөвшилцвөл зохино. Ядаж юу хийхээ тэдэнд дуулгаарай. Мөнгө санхүүгийн байдал сайн, маш тогтвортой. Сарын сүүлээр их мөнгөний ажил хийх буюу хөндлөнгөөс орлого орж ирнэ. Мөн хүмүүс зээлсэн мөнгөө буцааж өгнө.
Эрүүл мэнд:
Энэ сард бэртэл гэмтлээс сэргийл, ялангуяа гэдэс, хавирга, цээжин хавиа хамгаалж байгаарай. Хүчний төрлийн спортоор бүү хичээллэ. Түүнчлэн 5-р сард мэс засал хийлгэхээр төлөвлөх хэрэггүй, хойшлуулсан нь дээр.
Азтай өдөр: 4, 9, 15, 19, 23, 24, 28.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 6, 11, 16, 18, 21, 25
НУМЫН ОРД
Нум энэ сард өнгөрсөн үетэй холбоотой ажил хэрэг хөөцөлдөж магадгүй. Оюутнууд унасан шалгалт шүүлгээ өгөх гээд завгүй байна. Зарим Нум гэнэт өв хөрөнгө залгамжилж авна гэж одод зөгнөжээ. 5-р сард та өөрөө сонголт хийхгүй, гэхдээ та гэнэт ирсэн өвийг хэрхэн аж ашиглахыг шийднэ. Шинэ ажилд орсон бол өмнөх хүний дуусгаагүй ажлыг хийх хэрэг гарч болзошгүй. Нум өөрийн хамт олонтой сайн харилцаагаа хадгалах нь чухал. Иймээс өөрийн давуу байдлаа бүү харуул, гайхуулж болохгүй. Та илүү ухаантай, илүү туршлагатай учраас тэвчээрэй.
Хайр сэтгэл, гэр бүл:
Янаг амрагийн явдлаар хомсхон сар. Харилцаагаа үргэлжлүүлэх, салахаа одоо шийд. Энэ бүхэн хайртынхаа нөлөөнд автахгүй, өөрчлөгдөхийг хүсээгүйгээс үүдэлтэй. Зарим Нум амрагтаа өгсөн амлалтаа мартаж магадгүй. Иймээс шүүмжлэлд өртөх бололтой. Гэр бүлтэй Нум хань ижлийнхээ цоо шинэ талыг нээн илрүүлнэ. Таны хань нуувал зохих өөрсдийн нууцын талаар дотно биш хүмүүст ярихаас сэрэмжил. Үүний шалтгаан та өөрөө байх тул түүнд хэт хатуу хандах хэрэггүй. Энэ бүхэн харилцаанд сөргөөр нөлөөлж магадгүй. Та 5-р сард түүнд бага анхаарал, халамж тавих шинжтэй. Иймээс одооноос гэртээ үдшийг өнгөрөөж, хоёулаа сайхан ярилцаарай. Хайр сэтгэлээсээ, хоёр биеэсээ таашаал авч амьдар.
Ажил, мөнгө санхүү:
Ажил үйлс нам тайван. Та юу хийж байгаагаа сайн мэдэж байгаа бөгөөд бүхнийг цаг хугацаанд нь амжуулж чадна. Гэнэтийн зүйл тохиолдсон ч та зоригийг мохолгүй, бүхнийг ажлын графикийн хүрээнээс гаралгүй амархан шийдэх байх. Нээлт, танилцуулгад сайн бэлдээрэй. Сүүлчийн мөч хүртэл бүү хойш тавь. Дайсантай болохоос зайлсхий, таныг хүлээгээгүй байхад тэд гэнэт “хатгаж” магадгүй. 5-р сард ашиг орлого багасч мэднэ. Таны хариуцан байгуулах хэлэлцээ эсвэл гэрээ цуцлагдаж болзошгүй.
Эрүүл мэнд:
Энэ сард ханиад томуунаас сэргийлээрэй. Хоолой өвдөж зүрх судасны системд нөлөөлж болзошгүй байна. Иймээс биеийн байдлаа хянаж, үрэвсэл илэрмэгц дор нь эмчлүүлээрэй.
Азтай өдөр: 3, 10, 12, 21, 24, 28, 30.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 6, 8, 11, 13, 18, 29.
МАТРЫН ОРД
Матрын хувьд 5-р сард нөхцөл байдал нэн таатай байна. Энэ ордынхон ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадвар сайтай, юу хийхээ сайн мэддэг улс. Жаахан удаандуу гэж таныг шүүмжилдэг ч та энэ сард бүхнийг цаг тухайд нь зохих ёсоор амжуулж чадна. Гэхдээ бүгдийн хувьд сайн хүн болох гэж хичээх хэрэггүй. Учир нь та карьераа золиосолсон ч бүгдэд таалагдаж чадахгүй. Бусдад туслах гэсэн таны сэтгэлийг эсрэгээр сул талаа харууллаа гэж хүлээж авах хүн бий. Тэр бүү хэл зөрчил улам ч даамжрах аюултайг анхаар.
Хайр сэтгэл, гэр бүл:
Амрагийн харилцаа, гэр бүлийн асуудал энэ сард тов тодорхой болж ирнэ. Хэсэг хугацааны турш хуримтлагдсан асуудал ил гарч, хурцдах шинжтэй. Аз болоход та хоёр аажмаар учраа ололцож чадна. Таны сэтгэлийг түгшээдэг зүйлийг хайртай хүн тань үл тоож магадгүй, гэхдээ л та хоёр төгс хос гэдгээ одоо л ухаарна. Матрууд одоо үр хүүхдүүдтэйгээ харьцах харьцаанд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрийн хүссэн дугуйлан, хэлний сургалтанд яв гэж хүүхдүүддээ бүү тулга. Та өөрийн биелээгүй мөрөөдлөө мартсан нь дээр.
Ажил, мөнгө санхүү:
Ажлын байран дээр гэнэтийн асуудал үүсэхгүй гэж одод амлаж байна. Бүх ажил үйлс тодорхой хуваарийн дагуу явагдаж, таны байр суурийг хэн ч ганхуулж чадахгүй. Нэмэлт орлого, нилээд хэмжээний мөнгө орж ирнэ. Том шагнал авах буюу таны төсөл төлөвлөж байснаас илүү ашигтай байх бололтой. Эсвэл дарга удирдлага 5-р сард танд нэмэлт ажил өгч, цалин пүнлүүг нэмж магадгүй. Эсвэл зарим Матрыг хуучин дарга нь буцааж ажилдаа авахыг хүсэн илүү их мөнгө амлах байх. Гэхдээ бүү яар, эхлээд сайн шалгаж, нөхцөл байдлыг тандаж байж хариугаа өгөөрэй.
Эрүүл мэнд:
5-р сард бөөрөө онцгой анхаарах хэрэгтэй, тэр тусмаа таны даралт ихэддэг бол. Эмчид үзүүлж, шинжилгээ өгөх цаг ирлээ. Хоол сойх, биеэ эрүүлжүүлэх ямар нэг арга хэмжээ авах гэж байгаа бол эхлээд эрүүл амьдралын хэв маягийг дадал зуршлаа болго. Эс тэгвэл тууштай явж чадахгүй, шантраад болих шинжтэй.
Азтай өдөр: 4, 12, 15, 22, 24, 31.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 2, 7, 11, 19, 26, 29.
ХУМХЫН ОРД
Хумхын амьдралын нөхцөл байдал 5-р сард өөрийнх нь хийх алхам үйлдэл, эзлэх байр сууриас шууд хамаарна. Бодит амьдралаас бүү тасар, хоосон амлалт өгч болохгүй. Хумх зөн совинтой, үүнийхээ ачаар ирээдүйд юу болохыг олж мэдэж чаддаг. Та хэзээ, юу хийх ёстойгоо сайн мэддэг ч нөхцөл байдал шаардтал цаашид хүлээх хэрэгтэй эсэх талаар сайтар эргэцүүлж бодож үз. Хумх өөрийн замаар явж байхдаа эргэн тойрноо шинжиж, хувь заяаны илгээсэн дохиог эрж хайж, тайлбарлах дуртай. Одоо бүр ч анхааралтай бай, таны зөн билэг “унтаж” байж магадгүй. Тэгээд бүхнийг буруу буюу эсрэгээр тайлбарлаж болзошгүй, иймээс сайн хичээвэл зохино.
Хайр сэтгэл, гэр бүл:
Хайр сэтгэлийн тухайд та нарын хооронд юу ч болж байсан цугтаа байх юм байна. Та хоёрын салах цаг болоогүй, бүр нэг нь хагацахыг хүссэн ч гэсэн. Иймээс Хумх түүнийг дэргэдээ аль болох удаан барьж тогтоохыг оролдоно. Байнга маргалдаж зөрчилддөг бол түр зуур цөөхөн уулзахыг оролд. Хайртай хүн тань хэрэв таныг огт үнэлдэггүй бол ийм харилцаа танд хэрэгтэй эсэх талаар сайтар эргэцүүлж тунгаа. Гэхдээ хэрэв та өөрөө салахыг санаачилбал тэр тан руу эцэс төгсгөлгүй утастаж, ятгаж залхааж магадгүй. Хамгийн зөв арга бол үл тоосон, хайхрамжгүй байдал. Сүүлдээ ямар ч хүн цөхөрдөг. Эцэг, эхтэйгээ харилцаа хурцдаж магадгүй. Үүний шалтгаан гэвэл, та тэдний санал болгосон амьдралын зарчмыг хүлээн авахыг хүсэхгүй.
Ажил, мөнгө санхүү:
Энэ сард мэргэжлийн ажилтай холбоотой тодорхой хүндрэл гарах шинжтэй. Та өөрөө хэтэрхий их амарч найр наадам хөөн ажлаа хугацаанд нь дуусгаж амжихгүй байж болзошгүй. 5-р сард цагийг дэмий өнгөрөөх хэрэггүй, байдаг хүчээ шавхан ажилла. Эс тэгвэл танай бизнес түншүүд, захиалагчид өөр хүмүүст хандаж магадгүй. Тэр цагт хичнээн уурлаж бухимдаад нэмэргүй, байдал улам дордоно. Энэ нь ялангуяа хувийн бизнестэй Хумхуудад хамаатай. Их цаг заваа зориулсан ажлын амжилт одоо таны хэр хурдан, хэр шаргуу ажиллахаас хамаарна. Идэвх зүтгэлтэй байвал мөнгөний тал дээр санаа зоволтгүй, ашиг орлого нэмэгдэх буюу шагнал хүртэнэ. Сарын сүүлээр сайхан наймаа хийж, баяр хөөр болно.
Эрүүл мэнд:
Энэ сард Хумхууд харшилт ханиад, мөгөөрсөн хоолойн үрэвслээс сэргийлэх хэрэгтэй. Энэ бүхэн ургамлын цэцэглэлтээс үүдэлтэй, мөн ховор тохиолдолд зарим эм, хүнсний харшил нөлөөлж магадгүй.
Азтай өдөр: 7, 12, 17, 22, 28, 30.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 8, 11, 13, 20, 29, 31.
ЗАГАСНЫ ОРД
Загасны ордынхон өөрсдийн мэдлэгээ тэлж, ур чадвараа сайжруулахаар төлөвлөж байсан бол одоо энэ сард амжуулах хэрэгтэй. Мэдлэгээр өөрийгөө зэвсэглэсний ачаар та 5-р сард сэжигтэй, хууль бус үйл ажиллагаанд санамсаргүй оролцохоос зайлсхийх боломжтой. Эс тэгвэл дараа ихэд харамсана. Ажил хэргээ дараа гэж хойшлуулж болохгүй. Бусдыг бүү шүүмжил, зүгээр л тухайн нөхцөл байдлаас гарах арга замыг санал болгосон нь дээр. Үүний тулд та эхлээд хэрэгтэй мэдээллээ цуглуулаарай. Ажилгүй Хумх цөхрөх хэрэггүй, санал болгосон бүхнийг зөвшөөрөх ч хэрэггүй. Зүгээр л жаахан хүлээ, удахгүй сайхан боломж гарч ирнэ. Сонголт үргэлж байдаг.
Хайр сэтгэл, гэр бүл:
Амрагийн харилцаанд учрах гол саад тотгор бол таны бүрэг ичимхий байдал. Та муухан таньдаг хүмүүсээс бишүүрхэж, харин шинэ хүнээс их ичдэг бололтой. Иймээс та бусдад сонирхолгүй мэт харагддаг. Уг нь Загас өөрийн найз нөхдийн дунд хөгжилтэй, сэтгэл татам улс. Ганц бие хүмүүс 5-р сард байнга харьцдаг хүмүүсийнхээ дундаас шинэ хайрыг эрж хай. Хамаатан садан, ажлын хамт олны зохион байгуулж байгаа элдэв арга хэмжээнд оролцож байвал олон, шинэ танилтай болно. Тэнд л та өөрийгөө эерэг талаас харуулж, хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж чадна. Гэр бүлтэй Загасын хайр дурлал яг анх танилцаж байсан үеийнх шиг бадран дүрэлзэх шинжтэй. Загас өөрийн гэр бүл, төрөл төрөгсөд болон эргэн тойрны хүмүүстэй харилцаагаа сайжруулна.
Ажил, мөнгө санхүү:
Энэ сард ажил үйлс өөдрөг, бүтээлээр арвин байна. Та өөрт ногдсон ажлаа сайн хийж чадах төдийгүй нэмэлт үүрэг хүлээхэд бэлэн, иймээс ялагч болж чадна. Цалин мөнгөтэй холбоотой асуудал гарах ч удалгүй эерэгээр шийдэгдэнэ. Даргын хувийн зан чанараас болж 5-р сард хэл ам хийж магадгүй. Тойруу замаар ч болсон өөрийн зорилгоо биелүүлэх боломжийг бүү алдаарай. Энэ сарын сүүлээр ирэх саналыг бүх талаас нь авч хэлэлцэн байж шийдвэрээ гаргах хэрэгтэй.
Эрүүл мэнд:
5-р сард үе үе бие тавгүйрхэж болзошгүй. Өвчний шинж тэмдэг сул илрэх тул сайн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Арьсны өвчин, харшил тусахаас сэрэмжил.
Азтай өдөр: 5, 9, 14, 22, 28, 30
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 3, 7, 11, 18, 25, 29.