09:00 цагт: Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Монголын геодези, фотограмметр, геодези, зурагзүйн холбоо хамтран зохион байгуулж буй Геодези, зураг зүйн салбарын II зөвлөгөөн болно.
09:00 цагт: “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий зөвлөлийн 2019 оны ээлжит хуралдаан Төрийн ордонд Шадар сайдын албан өрөөнд болно. Хуралдаанд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөлийн дарга, гишүүд, яамдын салбар зөвлөлийн дарга нар, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын төлөөлөл, дүүргийн Засаг дарга нар оролцоно.
Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙ
10:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон тус газрын харьяа сэргээн засах төв, протез ортопедын үйлдвэр, мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургууль зэрэг байгууллагууд оролцоно.
13:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Хүүхэд хамгаалагч” төслийг нийслэлийн 152 хороо, 21 аймагт хэрэгжүүлж байгаа төслийн нээлт болно.
MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн эцэг эхийн зөвлөлөөс сурагчдын эрх ашиг зөрчигдөж буй асуудлаар мэдээлэл хийнэ.
ЗАСГИЙН ГАЗРЫН II БАЙР
11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Үндэсний бичиг үсгийн баяр 2019” үйл ажиллагааны талаарх хэвлэлийн бага хурал Соёл урлагийн газрын хурлын танхимд болно.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
12:00 цагт: Монгол ардын нам Монгол Улсын Их Хурлын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлж, хуульд заасан бичиг баримтаа Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгнө.
Б.ЯВУУХУЛАНГИЙН НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
13:00 цагт: “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохыг уриалах олон улсын өдөр”-ийг тэмдэглэх үйл ажиллагаа зохион байгуулна. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд ойлгуулах, хүмүүжлийн эерэг аргуудыг сурталчлан таниулах зорилготой өдөрлөгийг Хүүхдийг Ивээх Сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУБИС-ийн Сайн дурын үйл ажиллагааны төв, ерөнхий боловсролын 23 дугаар дунд сургууль хамтран зохион байгуулж байна.