Гэрийн тань хамгийн бохир орчин таны бодож байгаа газар тань биш байдаг юм байна шүү. Аризоны Их сургуулийн микробиологч Чарльз Герб америк айлуудын хамгийн бохир цэгийг нь тодруулсан жагсаалт гаргав. Бусад улс оронд ч тэгэхлээр мөн манайд ч үүнээс нэг их хол зөрөхгүй л дээ. Нян болон бактериудын байрших дуртай бөгөөд айл өрхүүдэд байдаг долоон зүйл энэ жагсаалтанд орсон байна.
Хамгийн бохир орчноор жорлон биш харин гал тогоо шалгарсан аж. Гал тогооны тусгаарлах модон тавиур дээр байх нянгийн тоо бидний хамгийн заваан гэж бодоод байдаг жорлонгийн суултуураас 200 дахин их байж. Тэгэхлээр түүнийг угаагаад дараа нь 5%-ийн цуу эсвэл спиртээр арч гэж микробиологч зөвлөжээ.
Нянгийн тоогоороо гэрийн утасны чагнуур хоёрт оржээ. Бүгдийг угааж цэвэрлэх үүрэгтэй сав суулга угаадаг сойз гуравт орсон байх юм. Дөрөвт угаалгын өрөөний хаалтын хөшиг оржээ. Цэвэрлэгээ хийж байхдаа хэн ч түүнийг тоодоггүй, гэвч чийглэг орчноос болоод нян энд их цугладаг байна. Хогийн сав айрагдсан нь харин гайхахаар зүйл биш байх, аль болох ойр ойрхон цэвэрлэхээс л өөр аргагүй биз.
Сав суулга угаалгын машины хаалга болон хөргөгчийн хаалганы нугасанд нян их цуглардаг тул удаах байрт жагсацгааж. Жагсаалтанд мөн угаалгын машин багтжээ. Бохироос цэвэрлэдэг машин маань өөрөө нянгийн таатай амьдрах орчин болдог байх гэж. Сард ядаж нэг удаа халуун ус, цуугаар сайн цэвэрлэж авч байх хэрэгтэй байх нь. Ер нь л угаалга цэвэрлэгээтэй холбоотой зүйлс л хамгийн бохир бөгөөд нянгийн үүр болж таараад байх чинь.
Тэгэхлээр бидний гар … арай ч үгүй байлгүй, бурхан минь. Гар барьж мэндэлдэггүй байсан дээдэс маань ухаантай хүмүүс байж дээ. Ер нь хаа хамаагүй хүмүүсийн гар шүүрч авдгаа болих хэрэгтэй юм шиг байна.