Капитал” банкийг албадан татан буулгасантай холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпорациас Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу тус банкны хадгаламж эзэмшигчдэд 20 хүртэлх сая төгрөгийн нөхөн төлбөр олгох ажил үргэлжилж байна.
Нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан өнгөрсөн баасан гарагаас буюу 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн олгож буй. 4 дүгээр сарын 24-ний байдлаар 5277 хадгаламж эзэмшигчийн 17.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоод байгаа аж.