Өнөөдөр өглөө 07.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 100 айлын автобусны буудлын хажуу талын Цайны газрын үүдэнд нэг иргэн буудуулж нас барсан байна гэх мэдээлэл гараад байна.
Хүн буудуулсан мэдээллийн дагуу Цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газар дээр очсон бөгөөд гэмт хэрэгтэн зугтсан байна.
40 орчим насны эрэгтэйн цогцосыг шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргэжээ. Гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байна. Хэргийн газрын үзлэг хийгдэж дуусаагүй байна.
Хэрэг гарсан газар орчимд гудамжны камер ажилладаг юм байна. Эндээс гэмт хэрэгтний дүрсийг олж илрүүлэх боломжтой юм.:
1 comment
камер ажилладаг ч нэмэр алга