Замби улсад нэгэн сувилагч 12 жилийн турш сувилагчаар ажиллахдаа зугаацах зорилгоор 5000 хүүхдийг сольсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Элизабет Мвева хэмээх энэ сувилагч бүсгүй Замби дахь Их сургуулийн сургалтын эмнэлгийн төрөх тасагт ажиллаж байхдаа ийм хэрэг үйлдэж байснаа хорт хавдраар өвчилснийхөө дараахан хүлээсэн байна.
“Би хорт хавдрын эцсийн шатандаа хүрсэн, удахгүй үхнэ гэдгээ ч мэднэ. Би бурхны өмнө, зовж шаналсан хүмүүс, ялангуяа UTH-д намайг ажиллаж байхад төрсөн хүн бүрийн өмнө нүглээ наминчилж байна. Би 12 жил төрөх тасагт ажиллах хугацаандаа 5000 орчим хүүхэд сольсон” гэж мэдэгджээ.
Хүүхэд солих нь түүний хувьд ажил дээр зугаацдаг зуршил байсан гэнэ. Түүнчлэн тэрбээр замбичуудын өмнө хүлээсэн буруугаа хүлээсэн байна. Тиймээс тэрбээр 1983-1995 онд энэ тасагт төрсөн хүмүүс эцэг эхтэйгээ адилхан биш бол генетикийн шинжилгээ хийлгэхийг хүсчээ.
Итгэхэд үнэхээр хүнд байгаа биз. Ингээд ч зогссонгүй. Lusaka Times хэвлэл уг асуудлаар мөрдлөг шалгалт явуулсан боловч Элизабет Мювева гэх нэртэй сувилагч, эх баригч олоогүй байна.
Хэрвээ энэ үнэн бол Элизабет яагаад ийм түүх бодож олох болов? Тэр үнэхээр нүглээ наминчлахыг хүссэн үү? Эсвэл энэ эмэгтэй бас л бүгдээр тоглож байна уу, түүний өвчин үнэн хэрэгтээ тоглоом шоглоом байсан уу гэсэн асуудал үүсч байна.
Эх сурвалж: cafemom.com