Яргуй цэцэг ба түүний ач тус анагаах увидас

2019-04-25 11:04
yargui

Энэ дэлхий дээр хавар цагтай уралдан ургадаг цэцэг болох яргуй маань 35 төрөл байдаг бөгөөд үүнээс манай оронд зургаан зүйл нь ургадаг билээ. Дээр дурд­сан зургаан зүйлийн тав нь хөх, нэг нь шар цэ­цэгтэй байдаг . Жилийн дөрвөн улирал, эрс тэс уур амьсгал, нүүд­лийн мал аж ахуйтай манайх шиг орны нөхцөлд яргуй бу­сад цэцэгнээс түрүүлж ур­гадаг нь малд ашиг шимээ өгдөг тустай. Учир нь хаврын сульдсан малыг тэнх­рүүлэх увидас яргуйд бий.

Тиймээс ч малчид хавар яргуйтай газар нутагладаг. Яргуй нь хүн мал аль алинд нь хүч тэнхээ өгөх ач холбогдолтой ургамал юм. Уламжлалт анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр ирсэн түүхтэй. Тухайл­бал, Түвдийн анагаах ухаанд эртнээс энэ цэцгийн бүлээн чанарыг ашиглан арьс­ны янз бүрийн шарх, үрэвсэлт өвч­ний үед хэрэглэж ирсэн бай­на.

Мөн аливаа хор тайлах, хавдар хариулах, хүний биеийн хэм барих, булчир­хайн сүрьеэ, шамбрам, хо­доодны галын илчийг сайж­руулж тамир тэнхээ оруулах, шар усны өвчнийг хатаах, хуучирсан хүйтэн бэтгийг дарах зэрэг идтэй. Дэлбээг нь цэцэглэж байх үед нь эмчилгээний журмаар хэрэг­лэвэл цусны даралт буул­гадаг байна. Мөн зөвхөн дэлбээнээс гадна үндсийг буцалган амьсгалын замын өвчинд уух нь нэн сайн төдийгүй халуун намдаах ач холбогдолтой аж. Энэ мэтчилэн олон төрлийн өвчнийг эмчлэхэд хэрэглэж болох юм.