“АНУ-ын төрийн департамент Тайваньд 500,0 сая долларын зэвсэг нийлүүлэх төслийг энэ сарын 15-нд баталж Конгрессод мэдэгдснийг Хятадын зэвсэгт хүчин үүнийг эрс буруу шааж Америкийн талд эсэргүүцэл хүргүүллээ” гэж БНХАУ-ын Батлан хамгаалахын албан ёсны сайт мэдээлжээ.
Энэхүү мэдэгдэлд Тайвань бол БНХАУ-ын салшгүй нэг хэсэг бөгөөд Бээжин аль нэг улс энэ оронд ямар нэгэн зэвсэг нийлүүлэх, дэлхийн ямар ч улс орон Тайваньтай цэргийн харилцаа тогтоохын эсрэг байх болно.
Энэ талаар АНУ “Нэг Хятад” зарчмыг ноцтой зөрчиж БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон манай улсын үндэсний аюулгүйн болон бүрэн бүтэн байдалд хохирол учруулж байна гэж БНХАУ-ын Батлан хамгаалахын албан ёсны төлөөлөгч У Цян мөн мэдэгджээ.