Голландын инженерүүд далайн усанд хөвөгч нарны зайн эрчим хүч үйлдвэрлэх туршилтаа амжилттай хэрэгжүүлж байна. Энэ нь дэлхий дээрх хамгийн том нарны зайн хөвөгч эрчим хүчний үйлдвэрлэл болох аж.
Голланд, Хятад, Их Британи, Япон улсуудад далайн усанд хөвөгч нарны зайн эрчим хүч үйлдвэрлэл туршигдан байгуулагдаж байгаа ч хамгийн том нь Голландын зургаан компанийн хамтран байгуулж буй 15 нарны зайн хавтан бүхий арал хамгийн томд тооцогдох ажээ. Тус байгууламж энэ жилийн 11 сард ашиглалтад орно хэмээн Гуардиан сонин мэдээллээ.
73500 хавтангаас тогтож буй Андижкийн ойролцоох нарны зайн хавтангаар бүрхэгдсэн тус үйлдвэрлэл байгальд ээлтэй, нарны тусгал хүлээн авах боломж ихтэй, цаг уурын эрсдэлийг удирдах, хөвөх хүчийг хадгалах, байгальд ээлтэй хаягдал материал ашиглаж болох зэрэг давуу талтай гэнэ.
Усан дээр байрлах нарны зайн эрчим хүч үйлдвэрлэх фермийн хэсэг бүр 140 метр диаметр тойрогтой гурван хэсгээс бүрдэх бөгөөд нэг нь 10 000 орчим айл өрхийг эрчим хүчээр хангах хүчин чадалтай аж.
Үүнийг бүтээгч инженерүүдийн хэлж байгаагаар Андижкийн далайд салхи шуурга, байгалийн гамшигт үзэгдэл элбэг тохиолддог бөгөөд тус үйлдвэр нь 26 метр секундийн салхины хурдыг тогтмолжуулах чадвартай байна.
Голландчууд далайг ашиглан мөн салхин сэнсээр эрчим хүч үйлдвэрлэх ферм байгуулахаар төлөвлөснийг та харж болно.
2040 онд дэлхийн хамгийн том эрчим хүчний эх үүсвэр нь сэргээгдэх эрчим хүч байх болно гэсэн судалгаа байдаг. Хүн төрөлхтөн нарны зайн хавтанг 1980-аад оноос хэрэглээнд нэвтрүүлжээ. Мөн нарны дулааныг ашиглан эрчим хүч гаргаж авах олон төрлийн технологийг ч зохион бүтээсээр байна. Нарны дулааныг хуримтлуулагч хавтанг нарны тусгалын дагуу чиглүүлэх үүрэгтэй роботын тухай яригдаж байна. Энэ нь зардал хэмнэж, хэрэглээний хялбар шийдэлд хүрэх зорилготой. Ирээдүйд ашиглахаар төлөвлөж байгаа бас нэг шийдэл нь сансарт суурилуулсан нарны цахилгаан станц бөгөөд энэ нь нарны эрчим хүч цуглуулагчаас дэлхий рүү богино долгионоор дамжуулах шийдэл юм.
Эх сурвалж: theguardian.com
1 comment
what hapend in storm