Умард Солонгосын “Хөдөлмөр” сонинд мэдээлснээр тус улсын засгийн газраас оюутан эмэгтэйчүүдийг богино үстэй байх шаардлага тавьж буй юм байна.
Тус сонины пейж хуудсанд “Манай орны ард иргэд нь эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдийн гоо зүйн мэдрэмжтэй” хэмээх гарчгийн доор “Хувцаслалт болон үсний засалт зөв байх нь соёлтой амьдрах жендерийн болон үндэсний бахархалд чухал нөлөө үзүүлэх асуудал” гэсэн байна.
Мөн “Эрүүл зөв сайхан хувцаслалт ба үсний засалт нь зөвхөн энгийн албан ёсны нийгэм, эдийн засаг, соёлт амьдралыг гэрэлтүүлээд зогсохгүй этгээд, эрүүл бус хувцаслалтын эсрэг хатуу тэмцэхийг уриалж байна” гэжээ.
Тус сонины газрын уриалгаас харвал насанд хүрээд гэрлэсэн эмэгтэйчүүд үсээ урт ургуулж урд хэсгээ олон янзаар тайрах, оюутан эмэгтэйчүүд богино үс болон шаардлагатай тохиолдолд урт хиймэл үс хэрэглэх, дундаж насны эмэгтэйчүүдийг арчлахад хялбар халимаг үстэй байх зэргээр тус тус заасан байна.
Энэ нь тус улсын зүгээс эмэгтэйчүүдийн үс богино байснаар эдийн засгийн хэмнэлттэй, соёлтой амьдралыг хэвшүүлэх ач холбогдолтой, ариун цэврийг сахих зэрэгт дэвшилт болно хэмээн үзэж байгаа аж.
2 comments
manai ardchilaliig muulagch nariig bugdiig ni hoid solongos beleglie
fake news