(Асуудал дэвшүүлсэн нийтлэл)
Энэ дэлхийд хүн ам ихтэй нүсэр том хотууд жил бүр олон олноор нэмэгдсээр байна. Манай Улаанбаатар тэр агуу том хотуудтай харьцуулбал багавтар тосгон суурин мэт. Гэвч агаарын бохирдлын хэмжээгээрээ манай нийслэл тэр нүсэр том хотуудыг хэдийнээ ардаа орхижээ. Энэ нь нэг талаас цаг уурын нөхцөлтэй, нөгөө талаас эдийн засгийн хүч чадалтай шууд холбоотой гэж үзэж болно.
Нийслэл хотын маань өвлийн улирлын агаарын бохирдол Монгол улсын түүхэнд урд өмнө тохиолдож байгаагүй эрсдэлт гамшгийн хэмжээнд хүрчээ. Цаг уурын харьцангүй тааламжтай нөхцөлтэй орнуудын том хотуудад ахуйн дулааны асуудлаа бага хэрэглээтэй цахилгаан энерги,байгал орчны бохирдол үүсгэдэггүй шатдаг хийг ашиглан эдийн засгийн бага хүндрэлтэйгээр шийдвэрлэж чаддаг байна.
Манай орны цаг уур дүн өвөлдөө хэт хүйтэн байх тул хямд үнэтэй хийн түлш, цахилгаан халаалтаар дулааны асуудлаа бүрэн шийдвэрлэхэд багагүй хүндрэл учрана. Хасах 30 хэмээс илүү хүйтний үед орон байраа дулаан байлгахын тулд илч багатай хүрэн нүүрсийг их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай болдог ба энэ нь агаарын бохирдлыг эрс нэмэгдүүлэхэд хүргэдэг.
Хүрэн нүүрсний дулаан гаргах илчлэгийн хэмжээ 3500 ккал -аас ихгүй, хүрэн нүүрсний шаталтаас ялгарах дэгдэмхий хийн гаралт 40- 50 % хүрдэг байна. Улаанбаатар хотыг нэрвэж байгаа агаар,хөрс, усны бохирдол, хүчит салхи, аадар борооны гамшгаас хор хөнөөл багатай гарах хамгийн шалгарсан сайн арга бол хотыг бүхэлд нь мод бут, ургамлан хучлагат “НОГООН ХОТ” болгох явдал гэж би үздэг. Нэгэн цаг үед “АЗИЙН ЦАГААН ДАГИНА” гэж яруу найрагчийн дэврүүн сэтгэлээр нэрлэж байсан нийслэл хотоо “АЗИЙН НОГООН ДАГИНА” болгохсон.
НИЙСЛЭЛЭЭ НОГООН ХОТ БОЛГОХЫН АЧ ХОЛБОГДЛУУД;
# Хэрэв манай хот дэлхийн бусад том хотууд шиг ой мод ба ургамлын хангалттай бүрхүүлтэй байсан бол дэлхийн цаг уурт хүчирхэг нөлөө үзүүлдэг нарны цацрагийн ойлт ба шингээлтийн альбедо манай хотын хувьд өөр хэмжээтэй байх байсан. Альбедо-гийн ойлтын үзүүлэлт шинэ цастай үед 85-95 %, навчит ба шилмүүст ой, ургамлан бүрхэвчтэй газарт 10-20 % байдаг. Энэ нь ой модны орчны температурт үзүүлэх эерэг нөлөөлөл болно. Өөрөөр хэлбэл шигүү ургасан ой мод, ургамалжилт нь орчны температурыг эрс дээшлүүлэх бодит хүчин зүйл болдог байна.
# Ой мод, бут сөөгт ургамалан хучилт нь бий болсон агаарын бохирдлын 20-30 % – г өөртөө шингээн авч цэвэршүүлж чаддаг.
# Манай орны нөхцөлд ногоон бүрхэвчийн идвхитэй ургаж цэцэглэх хугацаа нь харьцангүй бага боловч тэр нь хүний амьсгалах хүчилттөрөгчийг ялгаруулж эрүүл мэндэд мэндэд юугаар ч орлуулашгүй сайн нөлөөг үзүүлдэг. Зөвхөн 1 га ой мод жилдээ 10 тэрбум шоо метр хүчилтөрөгчийг үйлдвэрлэн гаргана.
# Улаанбаатар хот шиг газар зүйн огцом налуу бүхий( рельефийн) тогтоцтой газарт ой ба бут сөөгт ургамалан бүрхэвчийн үндэс нь хөрсийг ус ба салхины зөөвөрлөлтөөс хамгаалж, чийгийг урт удаанаар хадгалах нөхцлийг хангах ба усны ууршилтын хурдацыг эрс багасгана. Ингэснээр агаарын чийгшилтийн горимыг сайжруулдаг.
# Ой мод нь газрын гадаргуу орчмын салхины хүчийг хязгаарлаж хөрсний гадаргуугаас үүсэх тоосжилтийн хор хөнөөлийг эрс багасгадаг.
# Ой мод нь нарны гэрлийн газрын гадаргууд тусах тусгалыг бууруулж хэт халалтаас хамгаалдаг тул ид халууны үед ч чийглэг, сэрүүн нөхцөлийг бүрдүүлнэ.
# Ургамалан бүрхэвчийн нягт шигүү үндэс нь хөрсний сийрэгжилтийн сайжруулж чийгшлийн горимыг хангах ба хөрсөн дээр буусан бохирдлыг нийлэгжүүлэн цэвэршүүлэхэд оролцдог.
# Ургамалан бүрхэвч ба ой мод нь амьдралын идвэхтэй мөчлөгөө дуусгах үедээ навч нахиагаа газар унагааж дараагийн үе мөчлөгүүдэд ашиглагдах био бордооны эх үүсвэрийг тавьдаг.
# Ой модноос ялгарах эфирийн тослогт бодисуудын хурц содон үнэр янз бүрийн өвчний нянгуудыг дарангуйлан үхүүлдэг.
# Шигүү тариалсан мод бут нь оршин суугчдыг авто машины дуу чимээнээс хамгаалж аятай тухтай амьдрах нөхцлийг хангана.
МОНГОЛЧУУДЫН ХҮН АМЫН 50 ОРЧИМ ХУВЬ НЬ АМЬДРАН СУУДАГ УЛААНБААТАР ХОТОО БҮХ АРД ТҮМНИЙ ХҮЧИН ЧАРМАЙЛТААР “НОГООН ХОТ” БОЛГОХ ЗОРИЛТЫГ ДЭВШҮҮЛЖ ХЭРЭГЖҮҮЛБЭЛ ОРШИН СУУГЧДЫН ЭРҮҮЛ МЭНД БА ЭКОЛОГИЙН НӨХЦӨЛ ЭРС ДЭЭШЛЭНЭ.
Л.Лхагва
5 comments
Ардчилсан анархизм, Ми-гийн газар дамлан заралтын бачаар дэлхийн хамгийн хортой хийтэй, амьдархад хүнд хотын тоонд орсон бөлгөө.
nogoon dagina bolgovol yadaj stress bagasna agaariin bohirdol buurna
baishinguudiin hoorondiin zaig huulichilj ohgui bol amisgalah argagio oirhon olon baishintai bolchino shuu tegvel yostoi tam shuudee ungadag baadag hinshuu tavidag hog n omhiirdog minutand heden udaa huchiltorogchoor amisgalah heregtei baidag gedgee bitgii martaarai,
Zasah nereer mod tairch, nutseglehee l bolih heregtei
za dagina magina bish shuu gadaadad yavj bgaad oreher sunuj bui hot shig haragddag shuu yanadaa hezee saijrinadaa deeguuree ideed uls oron ni muhuud l