Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-ны өдрүүд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээн /International Karate Friendship 2019 & The 36th All Japan weight category karate championships/ боллоо.
Киокушин каратэгийн нөхөрсөг нээлттэй тэмцээнд 20 орчим орны 30 орчим дожоны 2000 гаруй тамирчин оролцсон уг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн нийт 15 тамирчин бага нас, өсвөр нас, ахмадуудын ангиллын жин тус бүрд өрсөлдсөн юм. Тэмцээнээс Монголын баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль авч, түүхэн амжилтын эзэд боллоо. Тодруулбал, Орчлон сургуулийн 2b ангийн сурагч Н.Нэмүн долоон насны ангилалд алтан медаль, 35-39 насны ангиллын +80 кг-ийн жинд ОУККБ-ын Монгол дахь салбар, МККХолбооны Орхон аймгийн Киокушин каратэгийн дожоны багш, дасгалжуулагч, тамирчин З.Нандинзориг хүрэл медаль, 40-44 насны ангиллын -70 кг-ийн жинд Улаанбаатар дожоны нэр дээр оролцсон Ө.Гантөмөр хүрэл медаль хүртэж түүхэн амжилтын эзэд боллоо.
Манай баг тамирчид өмнө нь уг тэмцээнээс медаль авч байгаагүй бөгөөд энэ жил гурван медаль хүртсэн нь түүхэн амжилт байлаа.
Улаанбаатар дожоны тамирчин, Орчлон сургуулийн 2b ангийн сурагч Н.Нэмүн “International karate friendship-2019” хүүхдийн каратэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоон насны ангилалд алтан медаль хүртсэн нь Монгол хүн тэр тусмаа Монгол хүүхэд анх удаа каратегийн дэлхийн аварга болж байгаа юм.
Н.Нэмүний хувьд анх таван настайдаа Дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медалийн төлөө тулаан хийж байсан бөгөөд амжилтаа ахиулсаар өнгөрсөн жил киокушинкай каратэгийн JOSO Cup-2018 тэмцээнээс хүрэл медалийг хүртэж байсан. Монгол Улсаас уг тэмцээнд манай улсын тамирчид оролцож байсан ч ийм амжилт үзүүлж байгаагүй бөгөөд долоон настай хүү Монголын тамирчдын медалийн салхийг хагалаад зогсохгүй насныхаа ангилалд дэлхийн №1 тамирчин боллоо