Малчид, иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 04 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн бүс нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн