Орон нутгийн зарим чиглэлд хүчтэй шороон шуурганы улмаас үзэгдэх орчин харагдахгүй болжээ. Тухайлбал, Төв аймгийн Лүн, Баянхангай, Аргалант сумын нутгаар хүчтэй шороон шуурга шуурч үзэгдэх орчин харагдахгүй болсон учраас зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой оролцож, ойролцоох амрах газар түр саатаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Мөн Төв аймгийн Баянчандмань сумын хэсгээр хүчтэй шуурга шуурч эхэлж байгаа бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа аж.