Солонгос эмэгтэйг илсэн Монгол залууг цагдаагийн газраас шалгаж байна

2019-04-19 12:02
solongos tsagdaa

Сөүлийн их сургуульд докторын зэрэг горилохоор суралцаж байгаа Монгол Улсын иргэн А /30 настай/-г хүчирхийллийн хэлбэрээр эмэгтэй хүний биед халдсан гэх хэргээр цагдаагийн газраас шалгаж байна.

Хэргийг тодруулваас, А нь энэ сарын 9-ний өдөр Кван Ак дүүргийн нэгэн сауны газрын эмэгтэйчүүдийн амралтын өрөөнд орж, унтаж байсан Солонгос бүсгүйг илсэн аж. Илүүлсэн эмэгтэй Б нойрноосоо сэрээд түүнийг эмэгтэй хүний биед хүчирхийллийн хэлбэрээр халдлаа хэмээн цагдаагийн газарт мэдэгджээ.

Сөүл хотын Кван Ак дүүргийн цагдаагийн газраас хяналтын камерын бичлэгийг шалган А-гийн үйлдлийг тогтоож, улмаар холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байгаа юм байна.