2019-04-19 09:511min00

Өнөөдөр болох зарим үйл явдал

02

СЭЗИС-д

09:00 цагт “Глобалчлал 4.0 ба Монгол Улсын хөгжлийн шинэ парадигм” эрдэм шинжилгээний хурал болно.

“Новотел” зочид буудалд

09:30 цагт “Мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалуудын эмч, сувилагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх нь” сургалт болно. Утас: 99815918

“Туушин” зочид буудалд

10.00 цагт “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлсэн “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн хаалтын ёслол болно.

Сангийн яаманд

11:00 цагт Беларусь Улсын Засгийн газраас олгох 50 сая еврогийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна.

МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд

10:00 цагт “Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчид, ном бүтээгчдийн өдөрлөг”-ийн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт

“Монгол, Хятадын найрамдал миний нүдээр” эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт ИЗНН-аас С.Зоригийг хөнөөсөн хэрэг явдалтай холбогдуулан мэдэгдэл хийнэ.

11:30 цагт

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун мэдээлэл хийнэ.

MN мэдээллийн төвд

12.00 цагт “Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Мөнхтуяа цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “ОРД” арт галерейд

14:00 цагт “ГОО ИВЭЭЛ” хувцас, загвар, чимэглэх зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.