БНСУ-ын Чүнг Бук мужийн цагдаагийн газар “Бусдын биеийг хүчээр үнэлүүлэхэд” зуучилсан хэргээр 41 настай дээрэмчин “А” болон түүний туслах 23 настай “Б” нарыг өчигдөр (2019.04.17) баривчилсан байна.
Тэд энэ оны нэгдүгээр сараас эхлэн Чон Жү хотын Со Вон дүүрэгт нэгэн байранд массажны газар нээн хууль бус цагаач эмэгтэйчүүдийг ашиглан биеийг нь үнэлүүлэх ажилд зуучилж байжээ.
Цагдаагийн газраас одоогоор хууль бус цагаач 4 эмэгтэйг баривчлаад байгаа ба тэднийг цагаачлалын албанд шилжүүлэх мэдэгдлээ өгөөд байгаа аж.
Харин бусдын биеийг үнэлүүлэх ажилд зуучилсан этгээдүүдийн хэргийг цаашид үйл ажиллагааны чиглэл, хууль зөрчсөн зэрэг үйлдлүүдийг нарийвчлан шалгана гэдгээ тус цагдаагийн газраас мэдэгдээд байна.
Эх сурвалж: Mglradio