“Hyundai” групп автомашины Genesis тансаг зэрэглэлийн загварын шинэ хувилбараа АНУ-ын “Нью Йорк-2019 авто шоу”-ны үеэр танилцууллаа. Уг загвар нь цахилгаан хөдөлгүүрийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Мint concept” нэртэйгээр үйлдвэрлэгдэж буй юм байна.
“Genesis Mint” хэмээх ойлголт нь хотын жолоодлогод зориулагдсан жижиг цахилгаан машин юм.
“Hyundai” группийн дизайн хариуцсан захирал Luc Donckerwolke “Мint concept нь Genesis брэндийн төрхийг илэрхийлсэн нэртэйгээ ижил гоо сайхныг мэдрүүлэх урлагийн бүтээл юм” гэжээ.
“Мint concept” нь Өмнөд Солонгос, Европ, Хойд Америкын шилдэг дизайнуудын хамтын ажиллагааны үр дүнд бүтжээ. Даяаршиж буй төслийн дагуу түүнд 350кW-ын зай хураагуур суурилуулсан бөгөөд нэг удаагийн цэнэгээрээ 321 км явах цахилгаан автомашин тун удахгүй төмөр хүлгийн хорхойтнуудын гарт очих юм байна.