Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2019.04.17) 08:00 цагт эхэлж дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ. Тухайлбал, Хууль сахиулахын их сургуулийг өөрчлөн зохион байгуулах, төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээ, газрыг тусгай хэрэгцээнд авах, гаргах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Мөн энэ өдрийн хуралдаанаар Хавдар судлалын эмнэлгийн үйл ажиллагааг өргөтгөх талаар, “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих” төслийн ажлын хэрэгжилтийн явцын талаар, Зүүнбаян-Ханги, “Богдхан” төмөр замын талаар гэх мэт асуудлуудыг танилцуулна.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Хөрөнгө гаргах тухай | Ө.Энхтүвшин |
2. | Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай | Л.Оюун-Эрдэнэ |
3. | Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай | Л.Оюун-Эрдэнэ |
4. | Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай | Л.Оюун-Эрдэнэ |
5. | Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай | Н.Цэрэнбат |
6. | Дипломат харилцаа тогтоосны ой тэмдэглэх тухай | Д.Цогтбаатар |
7. | Монгол, Америкийн хамтарсан хорооны хуралдааны тухай | Д.Цогтбаатар |
8. | Төлөвлөгөөний төслийн тухай | Д.Цогтбаатар |
9. | Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай | Ц.Нямдорж |
10. | Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай | Ц.Нямдорж |
11. | Хууль сахиулахын их сургуулийг өөрчлөн зохион байгуулах тухай | Ц.Нямдорж |
12. | Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах тухай | Х.Баделхан |
13. | Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого батлах тухай | Ё.Баатарбилэг |
14. | Азийн хүүхдүүд олон улсын спортын наадмын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай | Ё.Баатарбилэг |
15. | Үндэсний хөтөлбөр батлах тухай | Ч.Улаан |
16. | Бусад асуудал* | У.Хүрэлсүх |
Танилцуулах асуудал | ||
17. | Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан төсөл, арга хэмжээний 2018 оны гүйцэтгэлийн явцын талаар | Л.Оюун-Эрдэнэ |
18. | Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар | Л.Оюун-Эрдэнэ |
19. | Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар | Л.Оюун-Эрдэнэ |
20. | Газрын нэгдмэл сангийн 2018 оны тайлангийн талаар | Х.Баделхан |
21. | Зүүнбаян-Ханги, “Богдхан” төмөр замын талаар | Б.Энх-Амгалан |
22. | “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих” төслийн ажлын хэрэгжилтийн явцын талаар | Д.Сумъяабазар |
23. | Төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчлэх ажлын явцын талаар | Ч.Улаан |
24. | Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд улсын хэмжээний үзлэг зохион байгуулах талаар | Ч.Улаан |
25. | Бэлчээрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар | Ч.Улаан |
26. | Хавдар судлалын эмнэлгийн үйл ажиллагааг өргөтгөх талаар | Д.Сарангэрэл |