Ийнхүү үндэсний үйлдвэрлэгчдээ нэгтгэснээр энэ ондоо багтаан 30 дэлгүүр байгуулан, нэгдсэн сүлжээ бий болгох аж. Цаашилбал хамтран хүчээ нэгтгэн ажилласнаар Монголын үндэсний жижиг дунд үйлдвэрлэлийг бүтээгдэхүүнийг шинэ шатанд гаргах, экспорт гаргах гэх мэт урт хугацааны зорилт дэвшүүлээд байгаа аж.
Тиймээс ЖДҮ-ийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэн “ЖДҮ корпораци”-д нэгдээрэй. Монголчууд бид ийн нэгдэж чадвал илүү их амжилтанд хүрнэ гэдэгт тэд итгэлтэй байна. Та ч бас дэмжээрэй. Дашрамд дуулгахад, үндсэн сүлжээнд нэгдэн бараа бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй ЖДҮ эрхлэгчид болон бусад талаар хамтран ажиллах зорилго нэгтнүүд, дэмжигчид 90013003, 90014004, 90015005 утсаар хандаж болох юм байна.
Майл хаяг: jdu.mgl@gmail.com