Хамгийн баян япончуудын шинэ жагсаалтыг Тадаши Янай тэргүүллээ. Түүний гэр бүлийн хөрөнгө 24,9 тэрбум америк доллараар хэмжигдэж байгаа аж. Uniqlo-г үүсгэн байгуулагч тэрбээр сүүлийн 12 сарын хугацаанд хөрөнгөө 5,6 тэрбум доллараар нэмж, 2016 оноос хойш анх удаа Forbes сэтгүүлийн чансааг тэргүүлжээ.

Хоёрдугаар байрт Softbank-ны тэргүүн Масайоши Сон 24 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр орсон юм. Санхүүчийн хөрөнгө өсөхөд АНЭУ, Саудын Арабын хөрөнгө оруулалтын сангууд, түүнчлэн Apple, Oracle-тэй хийсэн гэрээ тус болжээ. Forbes-ийн чансааны гуравдугаарт Keyence компанийн эзэн Такемиү Такизаки 18,6 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр бичигджээ. Мэдрэгч үйлдвэрлэдэг түүний компани робот техникт ашиглагддаг эд ангийн их хэмжээний захиалгыг Хятадаас авчээ.

Forbes-т тэмдэглэснээр сүүлийн нэг жилийн дотор Японы жагсаалтад багтсан 50 оролцогчийн 31 нь хөрөнгийнхөө тодорхой хувийг алдсан байна. Хэрвээ өнгөрсөн онд Японы тэрбумтнуудын нийт хөрөнгө 186 тэрбум доллар байсан бол энэ жил 178 тэрбум доллар болж буурчээ.

Эх сурвалж:https://www.rbc.ru/

By updown

3 thoughts on “Японы хамгийн баян хүн “Uniqlo”-гийн эзэн”
  1. “Uniqlo”-г МОНГОЛД ОРУУЛЖ ДЭЛГҮҮР НЭЭДЭГ КОМПАНИ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙХДАА……………….

  2. “Uniqlo” ази хүмүүсийн биеийн стандартад тохирсон өмсөхөд биед маш эвтэйхэн үнэ боломжийн …..

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн