Эрдэнэтийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар ГОК-ын хөрөнгөөр “Lexus-570” машин авахуулжээ

УИХ, Засгийн газар хоёр “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс” компани болон ХХБ-тай ид маргаан өрнүүлж байсан 2016 оны наймдугаар сарын 18-нд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Л.Даваацэрэнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нараас нэгэн албан бичиг очсон байна. Тэд ГОК-оос албан хэрэгцээндээ Lexus-570, Land-200 маркийн хоёр автомашин шийдэж өгөхийг “шаардсан” байх юм. Дарга нар хөрөнгийг хоорондын төлбөр тооцоогоор барагдуулна гэжээ.

Уулын баяжуулах үйлдвэр болон орон нутгийн удирдлагуудын хооронд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд хамтран ажиллах боломж нээлттэй. Гэхдээ энэ үеэр шинэ Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат төрийн албаны зардлыг багасгана хэмээн мэдэгдэж, том, жижиг тушаалын дарга нартаа албаны хэрэгцээнд үнэтэй машин худалдаж авахгүй байхыг зөвлөж, захирамжаа гаргачихсан байсан. Ийм үеэр Эрдэнэт хотын шинэ дарга П.Пүрэвлхагва, Д.Батлут хоёр Ерөнхий сайдынхаа захирамжаа юман чинээ тоолгүй, ГОК-ын захирал Л.Даваацэрэнг шаналгаж суусан аж.

Эрдэнэт хотод дөнгөж засаглалаа тогтоосон П.Пүрэвлхагва, Д.Батлут хоёрын хүсэлт, тулгалт алин болохыг үл ялгах албан бичгийг Ерөнхий захирал Ц.Даваацэрэн хүлээж аваад тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар луу шилжүүлчихэж. Үр дүнд нь тэд шинэ машинтай болцгоосон ба үүнийг нь “Таван богд” ХКК нийлүүлсэн байна. Тодруулбал, 2016 оны есдүгээр сарын 9-нд 185 сая төгрөгийн нэг ширхэг нэхэмжлэлийн баримтаар Б.Шинэбаатар, ерөнхий нягтлан бодогч С.Сүхбат нар Худалдаа хөгжлийн банкин дахь “Таван богд” ХХК-ийн дансанд хоёр машины үнэ 370 сая төгрөгийг шилжүүлсэн байна.

Үргэлжлэл нь: http://updown.mn/7813.html

One thought on “Эрдэнэтийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар ГОК-ын хөрөнгөөр “Lexus-570” машин авахуулжээ

  1. Maura 2017-08-20 01:48 at 01:48

    loans bad credit history
    payday loans
    fast cash loans online

    Хариулах

Maura-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн