УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: С.Зоригийн аравдугаар сарын 2-нд хөнөөсөн. С.Төмөр-Очирыг аравдугаар сарын 2-нд хороосон.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Дэд хороо байгуулагдсан тохиолдолд нэгд, ямар хууль зөрчигдсөн нь асуудлыг шалгах боломж гарна. 200-300 хүн энэ ажиллагаанд оролцсон гэсэн тоог Тагнуулын дарга хэлсэн. Мөн энэ хэргээр далимдуулж дуртай хүнээ мөрдөн шалгаж байсан. 1937 оны онцгой комиссын аргаар хийсэн. Үүнийг шалгаж төрд, олон нийтэд ил болгоно.
Хүний аминд халдсан хэргийг ил хэлэлцэх гэхээр үндэсний аюулгүй байдалд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг ил болгоно. 18 жилийн өмнө нэг залуу С.Зоригийнх хаана вэ гэж асуусан. Энэ залуу С.Зоригийг хөнөөсөн залуу энэ байна гээд заагаад өгсөн байгаа юм. Мэдүүлэг гэж яриад байгаа юм чинь ийм л юм байгаа.
1998 оны 10 дугаар сарын 2-нд хэрэг гардаг орой хоёр том алдаа гарсан. Тэр орой Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн хэргийн газарт ороод гарсан. Энэ нь хэрэг илрэхгүй байхад асар их нөлөө үзүүлсэн. Мөн хойшлуулшгүй ажиллагаа явуулж чадаагүй. Мөн шалгах хоёр ажлын хэсэг байгуулсан. Мэргэжлийн хувьд асар том алдаа гарсан учраас энэ хэрэг илрэхгүй байгаа юм. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхад энэ хэрэг гараад Ерөнхийлөгч болсон хойно нь хүмүүст ял оноосон.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: ҮАБЗ-ийн гишүүд С.Зоригийн хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгаж байгаа 70 минутын бичлэг үзсэн гэсэн. Тэр бичлэгийг гишүүдэд хаалттай үзүүлмээр байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар нийгэмд маш их маргаан байна. Гэхдээ улс төрчид үгээ сайн бодох хэрэгтэй. Баахан эх орончдыг алаад хаячихдаг гэж Ж.Батзандан гишүүн ярьчихлаа. Гэтэл биднийг дэлхийн улс орон сонсож байгаа шүү. Бид аливаа юманд учир начиртай хандах ёстой. Ам л ангайвал МАНАН мафи гэж яриад байх юм.
Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явууллаа. Гишүүдийн 74 хувь нь дэмжсэнээр С.Зоригийн амь нас хохирсон хэргийг шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Эх сурвалж: undesten.mn
1 comment
Eh ornihoo buteen baiguulaltand tsereg ersiig tatan oroltsuulah ni zuw. Luiwarcndad iduulj baihaar tsergiin zaluus saihan hiinee. Mergejiliin unemleh uguh surgaltand suulgah heregtei. Bid cnini barilgiin tseregt alba haaj buteen baiguulaltand oroltsood ajillaj bailaa snuu dee. Muncn ihiig sursan daa.