Засгийн газрын тогтоолын дагуу Нийслэлийн бүх иргэдийг хамарсан өндөр зохион байгуулалттай, гамшгаас урьдчилан сэргийлэх томоохон сургууль болох гэж байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн онцгой байдлын газраас иргэдэд хандан замын хөдөлгөөнийг хаах үед бухимдахгүй, тэвчээртэй иргэний үүргээ ухамсарлаж, сургуульд идэвх санаачлагатай оролцохыг хүсээд сэтгүүлчдэд иргэдийг уриалахад хэвлэл мэдээллийн нөлөө чухал болохыг уламжлан, зөв мэдээллийг нийтэд хүргэн хамтарч ажиллахыг хүссэн юм.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд албаны машиныхаа дугаарыг урьдчилан албан ёсоор ОБЕГ-т өгч бүртгүүлснээр үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх эрхтэй болно.
Энэ удаагийн сургуулийг нийслэлийн төвшинд өргөтгөн хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлогтой. Мөн газар хөдлөлтийн гамшгийн улмаас барилга байгууламжид нуралт үүсэж эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн байгууллага, сайн дурын хэсэг, аж ахуйн нэгж байгууллага хамтран 6 дүүрэгт зохион байгуулна.