Махны үнийг тогтворжуулах зорилгоор хаврын улиралд нөөцийн мах худалдаанд гаргадаг. Энэ онд өмнөхөөс 8000 тонноор бага буюу 4000 гаруй тонн мах бэлтгэж, худалдаалахад бэлэн болжээ.
Махны жижиглэнгийн үнэ /1кг/:
-үхэр – 7200,
-хонь – 6000,
-ямаа – 5500 төгрөгөөр зарагдах юм байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ жилийн нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 12 мянган тонн мах нөөцлөхөөр төлөвлөж, хөнгөлөлттэй зээлд 4.6 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Гэвч аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцоогүйгээс гурван аж ахуйн нэгж 4000 тонн мах бэлтгэсэн байна.
Нөөцийн мах ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн худалдаанд гарах юм байна.