Богд ууланд түймэр гарч шатаж байсан шар өвснөөс мод руугаа авалзжээ. Тодруулбал өнөөдөр (2019.04.13) 11:17 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Богд уулын Соёмботой ууланд гал алдсан тухай мэдээлэл ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа гэдгийг Онцгой байдлын газраас мэдээллээ.

Түймрийг 12:40 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн