НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Тиймээс иргэд 2019 оны гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бямба гарагийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Ням гарагийн супер сугалааны урамшууллын сан 70 сая төгрөгтэй байх юм.