Нийгэм

Дэн буудлын өрөөнд 31 настай залуу амиа хорложээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд орших нэгэн дэн буудлын өрөөнд 31 настай эрэгтэй амиа хорлосон хэрэг гарчээ. Тодруулбал, дээрх хэрэг энэ сарын 9-ний өдөр 13.00 цагт гарсан бөгөөд О нь өөрийгөө ангийн буугаар буудан хөнөөсөн байна. Талийгаач нь тухайн дүүрэгт оршин суудаг гэх бөгөөд эрүүн тус газраа буудаж амиа хорлосон байдалтай нас барсан байсныг буудлын ажилтан мэдэж цагдаад мэдээлжээ.

Түүнийг буудал руу амиа егүүтгэх зорилгоор буу авч орсон байж магадгүй хэмээн буудлын ажилчид хардаж байгаа юм байна. Цагдаагийн байгууллагаас хэрэгт хамааралтай гэх баримт материалыг бэхжүүлэн шинжилгээнд хамруулахаар явуулсан бөгөөд тухайн дэн буудлын эздээс болон ээлжид гарч байсан ажилчдаас мэдүүлэг тайлбар авчээ. Хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгаж байна.

Эх сурвалж: News.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close