Орон сууцнуудын нэг давхарт нийтийн хоол болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд сүүлийн үед ихээр олшрох болсон. Үүнтэй холбоотой иргэдийн зүгээс хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудтай холбботой санал гомдлын мөрөөр төрийн зүгээс хяналт шалгалт явуулж байна.

Нийтийн хоолны үйлчилгээний асуудлаар өнөөдөр (2019.04.11) /АТГ/ авлигатай тэмцэх газраас зохиоын байгуулсан хэлэлцүүлэгт МХЕГ, НМХГ, Нийслэлийн захирагчийн ажлын алба, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, ОБЕГ, ААН-үүдийн төлөөлөлүүд оролцлоо.

АТГ-ын хянан шалгалтын шинжилгээний хэлтсийн хянан шалгалтын албаны дарга Сүх-Очир ” АТГ-аас манай багын ажилтнууд болон минимй бие энэ асуудлыг хариусан ажилтнууд урьдчилж уулзаж ярилцсан. Авлигатай тэмцэх үндэстний хөтөлбөрт эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалт болон ААН дотоод хяналтыг хэлэлцүүлэхээр заасан. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор АТГ-ын тавдугаар баг байгууллагуудад очиж үйл ажиллагаатай танилцсан байгаа. Энэхүү ажлын хүрээнд нийтийн хоолний үйлчилгээнд эрсдэлд суурилсан мэргэжлийн хяналт шалгалтаар ААН дотоод хяналт шалгалтыг бэхжүүлэх тухай хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэв.

Нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудад хяналт тавьж, асуудал шийдэх ёстой байгууллагууд хэрхэн ажиллаж буй талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Сарангэрэл “Нийтийн хоолны үйлчилгээний газруудад төрийн хяналт шалгалтын ажил явагдаж байгаа төдийгүй энэ чиглэлээр иргэдээс ирэх гомдол их гарч байна. Төрийн байгууллагууд хуулийн дагуу хийх ёстой ажлаа хийгээгүй бол тэр чинь ч гэсэн ардаа авлига байж болно. АТГ-аас баг гаран нийтийн хоолны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын бүгдийнх нь ажилтай танилцсан. Санасныг бодоход төрийн байгууллагууд ажлаа хийж байгаа нь харагдсан. Гэхдээ төрийн байгууллагуудын уялдаа холбоо, эрх зүйн орчноо нэг мөр болгох зэрэг асуудал нь дутмаг байгаа нь ажиглагдсан. Дээрээс нь эрсдэлийг зөв тодорхойлоход анхаарах ёстой нь харагдаж байгаа” гэв.

Түүнчлэн манай улсад худалдааны хууль гэж байдаггүй. Зөвхөн худалдааны журмаар явагддаг тухай НМХГ-ын албан тушаалтан н.Батжагаа онцоллоо.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн