Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай.
Гүнж Диана
Тэрээр Houbigant Paris – ын Quelques Fleurs хэмээх сүрчгийг түрхэх дуртай байжээ. Энэхүү цэцгийн үнэрт сүрчигний анхны хувилбар нь 1913 онд гарсан юм. Гүнж Диана амьдралынхаа сүүлийн жилүүдэд Германы 24 Faubourg – ыг хэрэглэж байсан гэдэг. Түүний хувийн туслах Диана гүнж цагаан цэцгийн үнэрт хамгаас дуртай байсан гэж дурсан ярьжээ. Хамгийн гайхалтай нь энэ хоёр төрлийн сүрчиг одоо ч үйлдвэрлэгддэг бөгөөд Quelques Fleurs – ын шинэ хувилбар 2017 онд гарсан бол 24 Faubourg – ыг одоо ч дэлгүүрээс худалдан авах боломжтой юм.
Мэрилин Монро
Мэрилин Монро хамгийн дуртай сүрчиг бол Chanel №5 байсан юм. Энэхүү сүрчиг жүжигчинтэй адил нэр хүндтэй. Хожим нь Floris – ын Rose Geranium цэцгийн үнэртэй усыг илүү сонгон хэрэглэх болсон юм. Rose Geranium үнэр нь аль хэдийн зах зээлээс буцаагдсан бол Chanel №5 хэд хэдэн удаа шинэчлэгдэн гарсан. 2015 онд тос хэлбэрээр гарсан бөгөөд усанд орсны дараа түрхэх зориулалттай аж.
Одри Хепберн
Алдарт жүжигчин бүсгүй Hubert de Givenchy-ийн үнэртэй усанд дуртай байжээ. L”Interdit брэндийн энэхүү үнэртэй усыг 1957 онд Одри Хепбернд зориулагдан гарсан юм. Цитрус, тоор, гүзээлзгэнэ, цахилдаг, нил, сараана гэх мэт олон найрлагаас бий болсон энэхүү гайхалтай сүрчиг нь тухайн үедээ тун алдаршиж байсан. Эмэгтэй хүн бүр л Одри шиг сайхан үнэртэй байхыг хүсэж байлаа. 2003, 2007 онуудад дахин шинэлэгдэн гарсан боловч одоо дахин худалдаалах боломжгүй болсон байна.
Грейс Келли
Хатан хаан Грейс Келли – ын хамгийн дуртай үнэртэй ус бол Creed – ээс гаргаж байсан Fleurissimo юм. Энэхүү үнэрийг Грейсийн хуриманд зориулан гаргаж байсан бөгөөд сүйт бүсгүйн цэцгийн баглаа энэхүү үнэртэй усны найрлаганд орсон байна. Perfume House Creed нь өнөөгийн сонгодог сүрчигний нэг болсон байна.
Майя Плисецкая
Домогт балетчин бүсгүй тэрээр Bandit Robert Piguet – ын сүрчгийг хамгийн сайхан хэмээн хэлжээ. Энэхүү сүрчиг нь 1944 оноос үйлдвэрлэгдэж эхлэсэн юм. Латин Америкт явж байхдаа анх удаа худалдан авч байжээ. 1999 онд буюу 25 жилийн дараа Bandit Robert Piguet – ыг сэргээн дахин үйлдвэрлэж эхлэсэн бөгөөд одоо ч эрэлттэй байдаг ажээ.
Кэтрин
Түүний хамгийн дуртай брэнд бол Illuminum юм. Энэхүү үнэрийг 2007 онд анх гаргасан. Ханхүү Уиллямтай гэрлэхдээ White Gardenia – ын цэцгийн үнэртэй сүрчиг гаргасан бөгөөд үүнийг худалдан авах боломжтой. Гэвч элит ангилалд багтах энэхүү сүрчгийг авахад харьцангуй үнэтэй байдаг. Мөн дэлхийн тун цөөхөн албан ёсны газар худалдаалдаг юм байна.
Меган
Хааны гэр бүлийн шинэ гишүүн тэрээр сүрчгэнд маш дуртай. Нэгэн удаа хэрвээ би эндээс явбал сайхан үнэрийг мэдрэхийн тулд дахин ирэх болно гэж ярьжээ.Wild Bluebell болон Wood Sage & Sea Salt – ын Jo Malone -д хамгаас дуртай. Энэхүү хоёр сүрчиг нь хоёулаа тун хөнгөн байгалийн үнэртэй аж. Ханхүү Харри, Меган нарын хуримд зориулан Floris London – оос онцгой үнэртэн гаргасан. Эрэгтэй, эмэгтэй хүний алинд нь ч тохирох бөгөөд далайг санагдуулам гайхалтай үнэртэй юм байна. Энэхүү сүрчиг тэдний хувийн цуглуулганд орсон бөгөөд гадуур худалдаалагддаггүй ажээ.
Пенелопа Крус
Пенелопа Крус нь Lancome брэндийн нүүр царай төдийхөн биш энэхүү сүрчгийг илүүд үздэг нэгэн. Сонгодог үнэртний нэг төдийгүй шинэ хувилбарууд нь гарсаар л байгаа юм.
Николь Кидман
Холливуудын алдарт жүжигчин тэрээр дуртай үнэрээ өөрийнхөөрөө гаргаж авах дуртай. Гэхдээ нэр хүндтэй брэндүүдийн дундаас Thierry Mugler – ын Angel сүрчгэнд хамгийн дуртай гэжээ. Angel анх 1992 онд гарсан. Энэхүү үнэр нь хэвээр үлдсэн бөгөөд одоо ч худалдаалагдаж байгаа.
Камерон Диас
Холливуудын од Камерон Диас нь 1997 оноос хойш бүтээгдэж байгаа Clinique сүрчгийг хэрэглэдэг. Энэхүү үнэр нь хамгийн түгээмэл байдаг бөгөөд хүн бүрт худалдан авах боломж бий.
Мадонна
Дэлхийн алдарт дуучин Мадонна анхилуун үнэрт хамгийн дуртай. Dior- ын Hypnotic Poison сүрчгийг хэрэглэдэг. Энэхүү үнэртэй ус нь 1998 онд анх гарч байсан бөгөөд 2018 онд яг 20 жил болж байгаа юм. Савных нь хэлбэр алим шиг хэлбэртэй байх бөгөөд Евагийн Адамд өгсөн жимстэй холбон тайлбарладаг. Хамгийн сүүлийн хувилбар нь 2014 онд гарсан.
Эх сурвалж: emegteichuud.mn