УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ дахь Ардчилсан намын албан ёсоор намын бүлэггүй болсныг зарлав.
Хоёр өдрийн өмнө буюу мягмар гаригт (2019.04.09) Ардчилсан намын бүлэг хуралдаж, албан ёсоор бүлэггүй болж байгаагаа УИХ-ын даргад хүргүүлrжээ. Хуулийн дагуу нам бүлэггүй болох асуудлыг УИХ-ын дарга чуулганы хуралдаан дээр танилцуулах ёстой.
Тиймээс ийнхүү өнөөдрөөс эхлэн АН бүлэггүй болж, зөвлөлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж эхлэв.