Дональд Трамп АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллерын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын оролцоог мөрдөн шалгасан явдал төрийн эргэлт хийх оролдого байсан хэмээн мэдэгджээ.
“Мөрдөн шалгах ажиллагаа хууль бус байсан. Эхлэхдээ л буруу эхэлсэн. Энэ бол төрийн эргэлт хийх, Ерөнхийлөгчийн авч хаях гэсэн оролдлого байлаа. Харин бид ялсан” гэж Трамп сэтгүүлчдэд хэлжээ.
“The Washington Post” сонинд бичсэнээр Ерөнхий прокурор Уильям Барр долоо хоногийн дотор Трампын сонгуулийн компанит ажил ОХУ-тай холбоотой байж болзошгүй гэсэн тусгай прокурор Мюллерын тайланг нийтэд ил болгох гэнэ.
Энэ нь Америкийн Төрийн тэргүүнийг мөрдөн шалгах ажиллагаа яагаад эхэлсэн бэ гэдгийг тодорхой болгож өгөх болов уу гэсэн найдлагыг төрүүлж байгаа гэнэ. Мюллерын мөрдөн шалгах ажиллагаа өнгөрсөн сарын сүүлчээр дууссан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын талын ямар нэгэн оролцоо байсан гэдгийг тодорхой болгож чадаагүй юм.