Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль ирэх есдүгээр сард болно – updown.mn

“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль ирэх есдүгээр сард болно

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил Дорноговь аймагт  09 дүгээр сарын 09-23-ны өдрүүдэд Өмнөд бүсийн аймгуудыг хамруулан зохион байгуулах юм.

Дадлага сургууль Дорноговь аймагт болохтой холбогдуулан ОБЕГ, АНУ-ын Цэргийн атташе болон холбогдох албаны төлөөллүүд тус аймагт ажиллалаа.

Ажиллах үеэрээ гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах болон  мэргэжлийн анги, салбаруудыг чадавхжуулах Монгол, Америкийн аврагчдын хамтран хийх дадлага сургуулийн талаар хэлэлцэж, санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн