09.00-17.30 цагт 2000 оноос хойш Хөдөлмөрлөх эрхийн асуудлаар зохион байгуулж буй Үндэсний хэмжээний томоохон чуулган үргэлжилж байна. Өчигдөр эхэлсэн энэхүү чуулганд Засгийн газар, Ажил олгогч, Мэргэжлийн хяналт, Хүний эрх, ХБНГУ-ын ФЭС зэрэг байгууллагууд ихээхэн ач холбогдол өгч, 140 гаруй төлөөлөгчид идэвхтэй оролцож байгаа билээ.

Өнөөдөр чуулганаар “Нийгмийн түншлэл, хамтын гэрээ, хэлэлцээр, ҮЭ-ийн оролцоо”, “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн гэрээ”, “Цалин хөлс, ажил амралтын цаг, ХАБЭА-н асуудал”, “Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын асуудал”, “Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага, маргаан зохицуулалтын асуудал” зэрэг таван сэдвээр салбар хуралдаан зохион байгуулна. Холбоо барих:99027019

10:00 цагт Цэцэрлэгийн багшаар сурч буй их, дээд сургуулийн оюутнууд ур чадвараа сорьж, цэцэрлэгийн эрхлэгч нараас ажлын байрны урилга хүлээн авах нь. “Оюутны багшлах ур чадвар” анхдугаар уралдаан маргааш ХУД 15-р хороо Зайсан оргил замын зүүн талд, HUNNU 2222 хороолол, Эрхий мэргэн цэцэрлэгийн байранд болох бөгөөд Цэцэрлэгийн эрхлэгч нар мэдлэг, ур чадвараараа сэтгэлд нь нийцсэн оюутнуудад ажлын байрны урилга өгөх юм. Шинэ содон энэхүү үйл ажиллагааг ирж сурвалжлаарай. Утас 88832044

12:00 цагт БЗД-ийн удирдлагуудын албан тушаалын хууль бус хэргийн талаар АТГ-ын гадаа сэтгүүлчид мэдээлэл хийж, тус хэргийг шалгуулахаар АТГ-т хүсэлт өгнө. Холбогдох утас 99110995

12:00 цагт Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэдээллийн танхимд /Нийслэлийн цагдаагийн газрын 108 тоот/ 2019 оны 1 дүгээр улиралд Нийслэл хотод үйлдэгдсэн хүнд гэмт хэрэг, халаасны хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал, зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас мэдээлэл хийх тул сэтгүүлч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. /Холбогдох утасны дугаар: 96323230/

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн