Шведийн засаг захиргаа шоронгийн байр дүүрсэн гэх мэдээллийг өгчээ. Одоогийн байдлаар засан хүмүүжүүлэх 45 газрын 17 нь шинэ хоригдол авах боломжгүй болоод байгаа аж. Өөр нэгэн мэдээлэл бүр ч ноцтой. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар Шведийн хорих ангиудын 97 хувь нь хүнээр дүүрчээ. Энэ талаар Famagusta Gazette мэдээлсэн байна.

Хүн дүүрснээс болж хоригдлуудыг уулзалтын өрөөнд оруулах буюу нэг хүний камерт хэд хэдэн хүн оруулж байна. Таван жилийн өмнө байдал мөн л ийм байсан. Гэхдээ одоогийнх шиг ноцтой байдалд байгаагүй гэжээ.

Швед улс энэ оноос эхлэн зарим гэмт хэргийн ял шийтгэлийг нэмэгдүүлсэн нь хорих байрууд дүүрэх хэмжээнд хүргэжээ. Одоо шинэ хоригдлуудыг хаана байршуулах нь тодорхойгүй байгаа бөгөөд байдлыг засахын тулд доод тал нь 2000 хоригдол багтах байр нэн яаралтай бий болгох шаардлагатай байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн