Таны амралтанд
Редакцийн сонголт

Минималист хэв маягаар амьдрахыг хүссэн хүмүүст өгөх зөвлөгөө

Орчин цагийн хүмүүсийн амьдралын хэв маягийг янз бүрээр тодорхойлж болно. Гэхдээ сүүлийн үед минималист амьдралын хэв маяг хүчээ авч, олон хөрөнгөтөн орнуудын иргэд энгийн, даруухан амьдралыг сонгох болжээ.

Их мөнгө үрэхгүй, хэтэрхий элбэг хангалуун руу тэмүүлэхгүй, энгийн, хялбар амьдралаар амьдрах… энэ бол минимализмын үндсэн зарчим юм.

Тэгвэл японы нэгэн минималист залуу Фумио Сасаки хэрхэн минималист хэв маягаар амьдрах талаар зөвлөгөө өгчээ. Тэрээр 35 настай, ганц бие, хэвлэлийн компанид ажилладаг, энгийн залуу. Түүний хувьд ихэнх материаллаг эд хогшлоосоо салж, зөвхөн өөрт хэрэгцээтэй, шаардлагатай зүйлүүдээ байлгахаас гадна хамгийн чухал амьдралын үнэт зүйлийг ойлгосон гэнэ.

Фумио Сасаки нь мөнгөтэй, мөнгөгүйг хэмжиж, харьцуулж, иймэрхүү асуудлаас болж юунд ч анхаарлаа бүрэн төвлөрүүлж чаддаггүй, цагийг дэмий үрдэг нэгэн байсан төдийгүй асуудлаас зугтахын тулд архи ч хэрэглэдэг үе байжээ. Амьдрал нь болж бүтэж байгаа мэт жүжиглэж явсан тэрээр эцэстээ олон зүйлд баяртай гэж хэлснээр эмх замбараагүй, эд хогшлоосоо ангижирч, өдөр ирэх тусам аз жаргалтай болж эхэлсэн түүхээсээ хуваалцсан байдаг. Түүний  “Goodbye things” ном 2015 онд хэвлэгдэн гарчээ.

Ингээд Фумио Сасакигийн Минималист хэв маягаар амьдрахыг хүссэн хүмүүст өгч буй зөвлөгөөг хүргэж байна.

* Хэрэгцээгүй зүйлсээ хаях

Тансаг хийцтэй нүсэр том тавилганаас илүү авсаархан, цэвэрлэхэд хялбарыг сонгож, чанартай цөөн хэдэн хувцастай байхыг эрхэмлэ. Бид хэрэггүй зүйлсийг өндөр үнээр худалдан аваад эргээд түүнийгээ хаяж чадахгүй хадгалсаар байдаг. Тэр бүхнийг эмхэлж цэгцлэх, угааж арчлахад хамаг цагаа зарцуулж, үүндээ бухимддаг.

Бид үнэндээ маш олон сонголт дунд амьдардаг. Сонголт багасах тусам бухимдал арилна. Ингэснээр бид хэрэггүй зүйлд цаг зарцуулах шаардлагагүй болж, мөнгөнд ч хэмнэлттэй амьдарна.

* Цахим хэрэглээг зүй зохистой ашиглах

Ихэнх хүмүүс өдөрт цахим ертөнцөд хоёр цагийг зарцуулдаг. Энэ нь твиттер, фэйсбүүк хаягаа хаа гэсэн үг биш. Бид утсан дээрх хэрэггүй аппликешнүүдээ устгаснаар маш их үнэт цагийг хэмнэж, өөрийн дотоод ертөнц, аз жаргалдаа анхаарлаа хандуулах боломжтой болно.

* Олон зүйлийг зэрэг хийхээ зогсоо

Олон зүйлийг зэрэг амжуулах гэж оролдсоноор хүний тархи хэт их ачаалж, бухимддаг. Харин үүний оронд нэг зүйлд төвлөрснөөр та илүү бүтээлч байх болно.

* Хувцасны шүүгээгээ төрөлжүүл

Ямар ч зүйл дээр зохидог, хэзээ ч өмсөж болохоор хувцас сонго. Тухайлбал эмэгтэйчүүдийн хувьд хар даашинзыг ямар ч үйл явдалд өмсөхөд тохиромжтой. Таны ажил, амьдралын хэв маягт тохирох энгийн, цөөхөн хувцсыг сонгоод ээлжлээд өмсөх боломжтой шүү дээ.

* Бага зүйлтэй аял

Аялалд гарахдаа авч явах гэж буй хувцасныхаа талыг нь бэлд. Цөөхөн эд зүйлстэй явснаар та эрх чөлөөг мэдэрнэ.

Эх сурвалж: ECO LiFe

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. Minimalismiin talaar suulii ued yridag, bolj baigaa ni saishaaltai hereg. Ene uzeliin undsen sanaa zarchim ni
    materiallag zuilees shaltgaalsan daramtaas uuriiguu chuluuleh yum. Gadaad helber ni hereglee ii dood tuvshind amidrah.
    Hereglee ii bool bolson mongolchuudad tusta l yum bga ni

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close