09:00 цагт Блю Скай зочид буудлын Даймонд танхимд “Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Зохистой хөдөлмөр” сэдвээр Үндэсний чуулган 2019 оны 04 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд болно. Чуулганд оролцогчид хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлж удахгүй хэлэлцэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад анхаарч, зөвлөмж гаргах ажээ. Үндэсний чуулганд МҮЭХ, МАОЭНХ, ХНХЯ, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан, Хүний эрхийн Үндэсний комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв, орон нутаг дахь хүний эрхийн ажилтан, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид, хуульч өмгөөлөгчид зэрэг 140 гаруй хүн оролцох юм. Холбоо барих:99027019
10:00-16:00 цагт Туушин зочид буудлын 5 давхар “Соёмбо” танхимд БСШУСЯ-ны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Коосэн сургалтын хөтөлбөрийг Япон Улсад амжилттай төгссөн анхны 25 төгсөгчийг ажлын байранд зуучлах, тэдний эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор “1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Эрхэм сэтгүүлч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Холбогдох утас: А.Давааням 99832535, 11-315563
11:00 цагт Төрийн ордны “Б” танхимд Багш нарын VII их хурлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон их, дээд, ЕБС-ийн багш нарын төлөөлөл мэдээлэл хийнэ. Та бүхэн сурвалжилна уу. Холбогдох утас: 88008781, 99012549
11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд Дубайн гэрээг хийсэн Ч.Сайханбилэгийн шийдвэрүүдийг захиргааны хэргийн шүүхэд шийдүүлэх тухай сэдвээр “ДМ нэгдэл”-ээс мэдээлэл хийнэ.
12:00 цагт Үндэсний мэдээллийн төвд БЗД-ийн Ардчилсан намаас тус дүүрэгт болж буй асуудлаар хэвлэлийн бага хурал болно. Сэтгүүлчид та бүгдийг урьж байна
12:00 цагт Рокмон бюлдингийн 8 давхрын хурлын зааланд “Нийгмийн сэтгэл зүйн өнөөгийн байдал:Сэтгэл судлаачдын үүрэг оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хуралтай тул хүрэлцэн ирж сурвалжилна уу. Энэ үеэр сэтгэл судлаачидтай илүү өргөн хүрээнд уулзаж ярилцах боломжтой.
14:00 цагт Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаар улс төрийн намууд болон иргэний хөдөлгөөнүүдийн хамтарсан хэлэлцүүлэгтэй. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төлөөлөгчдөө явуулахыг урьж байна. хаяг: Сонгуулийн ерөнхий хорооны хурлын дугуй танхимд