Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд нийт 555 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 413 дуудлагыг хүлээн авч шалгажээ.
Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Тахилтын зам, нэгдүгээр автобусны буудлын замд T.Platz маркийн автомашины жолооч, 15 настай Д нь жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, өөрөөс нь гадна нэг хүүхэд гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.