Дулааны улирал ирж байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас холгүй орших “ЭЭЖ МОД”-ыг зорих нутгийн болон бусад төв суурин газраас зорих зочид гийчид, сүсэгтэн олон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс ихэсдэг билээ.
Иймд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, гарч болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.
ИЙМД ИРГЭД ТА БҮХЭН:
1. Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
2. Ил задгай түлсэн гал, татсан тамхиа бүрэн унтраах;
3. Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
Галын аюулгүй байдлаа хангахыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.