Ил задгай авто худалдаа эрхлэгчдэд шаардах хуудас хүргүүллээ

2019-04-08 10:531min0
mashinii hudaldaa

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ.

Өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 31, Сонгинохайрхан дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 3 нийт 49 иргэн, аж ахуйн нэгж байгууллага ил задгай авто машиныхудалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Дээрх газруудад хугацаатай шаардах хуудсыг өгөөд байгаа бөгөөд нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй