Өнөөдөр зарим газраар цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2019 оны 04 дүгээр сарын 08-ны­ 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төв, говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говиийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 3-5 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн