Б.Жаргалсайхан Улсын ерөнхий прокурор боллоо

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны эхний өдөр буюу өнөөдөр (2019.04.05) Улсын ерөнхий прокурорын томилгоог хэлэлцэн шийдвэрлэлээ. Чуулганы хуралдааны өмнө Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн оруулж ирсэн Б.Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий Прокуророор томилох саналыг 83.3 хувиар дэмжсэн юм.

Улмаар байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулж, гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулахаар болов. Энэ өдрийн нэг онцлог нь УИХ-ын гишүүд анх удаа хурууны хээгээр саналаа өгч байгаа учраас юун түрүүнд тестийн санал хураалт явуулахаар болов.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Анхны санал хураалт учраас гишүүдэд Тамгын агзрын ажилтнууд туслаарай. Баталгаажуулах үүднээс гурван удаа тестийн санал хураалт явуулъя” гээд тестийн эхний санал хураалтыг явууллаа. Гишүүд бүгд “зөвшөөрсөн” санал дарахад татгалзсан 8 санал тоологдов. Хоёр дахь тестээр бүгд “yes” дарахад 56 гишүүнээс 5 нь татгалзсан саналтай гарсан юм.

Гишүүд санал өгөхдөө хуруугаа бүтэн дарахгүй, эсвэл хажуугаараа юм уу, гулсуулж дарвал санал хураалт алдаатай явагдана гэдгийг УИХ-ын дарга анхаарууллаа. Ингээд сүүлчийн тестийн санал хураалт 100 хувь амжилттай болсон юм.

Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдааны төгсгөлд Байнгын хорооны саналаар Ерөнхийлөгчийн УЕП-оор Б.Жаргалсайханыг томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад Ё.Баатарбилэг, Б.Пүрэвдорж, Х.Болорчулуун нар татгалзаж, 94.6 хувиар санал дэмжигдлээ. УИХ-ын гишүүдийн санал хураалтын дүнг Ерөнхийлөгчид албан бичгээр мэдэгдэхээр боллоо.

2 thoughts on “Б.Жаргалсайхан Улсын ерөнхий прокурор боллоо

  1. Нэргүй 2019-04-05 22:11 at 22:11

    uneherr nudee olson songolt bna

    Хариулах
  2. Нэргүй 2019-04-05 22:12 at 22:12

    Ажилаа сайн мэдэх хүнийг сонгожээ амжилт

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн