“Бээжин” хятад хоолны газрын дотоод хяналт хангалтгүй байна гэдгийг НМХГ-аас мэдээллээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу, Маргад үйлчилгээний төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Бөхбат” ХХК-ийн “Бээжин” хятад хоолны газарт шалгалт хийжээ.

Шалгалтын явцад ажлын байранд хорхой шавьж байх үндэслэл тогтоогдоогүй байна. Харин хүнсний бүтээгдэхүүний агуулахтай боловч түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн хадгалах, хөргөх төхөөрөмжийн температурыг хянаж бүртгэл хөтлөөгүй, дотоод хяналтын журамтай боловч дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй зөрчил илэрчээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтыг үндэслэн 1000 нэгжийн /1 нэгж = 1000 төгрөг/ шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгах хугацаатай эрх бүхий албан тушаалтны албан даалгавар өгч ажилласан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн